Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Британи эр дурлалын ачаар 300 кг-аар туржээ


Британи эр Пол Мейсон 2013 онд 445 кг жин дарж байжээ. 51 настай тэрээр фейсбүүкээр америк бүсгүй Ребекка Маунтинтай танилцаж харилцсаар харилцан дурлалцсан байна. Ингээд дурлалынхаа төлөө, Бостон дахь хайрт бүсгүйхээ ачаар Мейсон турахаар шийдэж 300 кг хасч чаджээ.
Ребекка Маунтин 2013 онд Британи дахь манай гаригийн хамгийн тарган хүний тухай баримтат киног үзээд Мейсонд өөрөө захидал бичсэн байна. Тэр өөрөө ч хөдөлж чадахгүй энэ тарган эрд гэрийн ажилд нь туслах хүн хэрэгтэй эсэхийг л мэдэх гэж захидал бичжээ.
Ингээд тэд “скайп”-аар ярилцдаг болж удаан хугацаагаар харилцсан байна.
“Ребеккатай танилцахаас өмнө би бүтэн өдрөөр л орон дээрээ хэвтэж идэх тухай л боддог байлаа. Хоол, ялангуяа амттан бол миний хувьд гол ажил минь байсан даа” гэж урьд нэгэн цагт шууданч байсан Мейсон ярьжээ. Харин Бостоны энэ бүсгүйтэй танилцсан минь амьдралын утга учрыг ойлгуулсан гэж болно. Ингээд л турахаар шийдэж хоолны дэглэм барьж өөрөө өөрийгөө шаардаж эхэлсэн байна. Ингээд өнгөрсөн хоёр жилд 300 кг жин хасч чаджээ.

Одоо нэг гол зүйл бол тэр их мах, өөхийг хучиж байсан 21 кг арьсыг нь хасах багасгах хэрэгтэй болж. 2014 оны сүүлчээр Ребекка Маунтин хайр руугаа Британи руу нисч очиж хамтдаа хэдэн долоо хоног байж Мейсоныг арьс багасгах мэс засалд орох урилгыг хүлээжээ.
Дөрөвдүгээр сарын эхээр Мейсон Нью-Йоркийн Lenox Hill эмнэлэгт мэс засалд орж арьсаа багасгасан байна.
Одоо Мейсон 150 кг жинтэй бол хайртай бүсгүй Ребекка нь ердөө 50 кг юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан