Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо: 2015 оны тавдугаар сарын 1

Тендер шалгаруулалтын нэр: Баяндалай сумын Нутгийн удирдлагын ордны барилга барих

Тендер шалгаруулалтын дугаар: ӨМ2015/18

[Өмнөговь ЗДТГ] эрх бүхий тендерт оролцогчдоос [Баяндалай сумын Нутгийн удирдлагын ордны барилгыг барих ажил]–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь [100,000] төгрөгийг Төрийн сан банкны 110051052 тоот дансанд тушаан худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45  хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Ижил төстэй ажлын гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн хоёр жилээр
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Хоёр  жилээр, 2013, 2014 он
Борлуулалтын орлогын  нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж: Сүүлийн хоёр жилийн борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай 2,1,1, 2,1,2, 2,2,1, 2,2,2 түүнээс дээш байж болно.

Тендерийн хамт Санал болгож буй үнийн дүнгийнхээ нэг хувьтай тэнцэх төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг [2015 оны зургадугаар сарын 2-ны 10 цаг 00]–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэйт ендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны зургадугаар сарын 2-ны өдрийн, 10 цаг 50 минутад нээнэ.
Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Өмнөговь аймаг нутгийн удирдлагын ордон 1 давхар 114 тоот
Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Д.Отгонбаяр,
Харилцах утас-70530209, 88686426      e-mail:govi_DZ@yahoo.com

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан