Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Хөсөгтөг” хамтлагийнхан баярт мэдээгээ дуулгалаа

Дэлхийн хамгийн алдартай шоуны нэг Got talent шоу Азид зохион байгуулагдаж байгаа бөгөөд Asia s got talent шоу нь энэ оны 3 дугаар сарын 12-ноос AXN телевизээр Азийн 20 гаруй улс оронд зэрэг цацагдаж эхэлсэн билээ.

  Тус шоунд Азийн улс орнуудаас мянга мянга оролцогчид ирж оролцсоноос "Хөсөгтөн" хамтлаг  сая сая үзэгчид болоод эрхэм шүүгчдэд Монгол ардын урлагийн гайхамшгийг мэдрүүлж тэднийг бишрүүлээд авсан бөгөөд шүүгчдээс санал нэгтэйгээр "Тийм" гэсэн үнэлгээг авч хагас шигшээд шалгаран үлдсэн билээ.

   Тэмцээний ялагч  $100.000 ам.долларын эзэн болохоос гадна Сингапурын “The Marina Bay Sands” зочид буудалд тоглолтоо хийх эрхийг авах юм. Одоогийн байдлаар “Хөсөгтөн” хамтлаг 2-р ээлжний шалгаруулалтандаа үлдээд байгаа бөгөөд шилдэг 9-н оролцогчдийг шалгаруулах санал асуулга 23-27 ны хооронд явагдсан билээ. Тэгвэл санал асуулгын дүн 30-нд буюу өчигдөр гарч манайхан шилдэг 9-т шалгарчээ.
 
Энэ тухайгаа тэд фэйсбүүк хуудаснаа ийн бичиж монголчуудтайгаа баяраа хуваалцсан байна.

0 Сэтгэгдэл
Yagaachgui ert xøørtsgøøx yax ve. Turuulexiig l bodox xeregtei !!! Turuulchixvel xøørch bayarlax zav zai xangalltai garna !!!
yaay bas l ogshoooloo shuu zaluusaa uneheer oh baharhaj bn shuu bid chin ezen chingisiin ur sad shuu gedgiig dahin dahin medruulleee
Husugtun Etnikh ursgaliin tasarhai mongol hamtlag baigaa yum.altan urag hamtlag baigaa yu?bas l goy mongol hamtlag shuu.
сайхаан сайхан
Хамгийн их уншсан