Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төр эзэнтэй юм шиг дуугарч, Тавантолгой эзэддээ эргэж ирлээ

Өмнөх он жилүүдэд төр засгийн эрх мэдэл бүхий  хэдхэн сайд дарга нар л уул уурхайн   хамаг  эрдэс баялаг бүхнийг мэддэг, захиран зарцуулдаг, худалдаж борлуулдаг,  гадаадын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж баяждаг  дэндүү  давуу эрхтэй байлаа.  Монголын ард түмэн сайндаа л  газрын доорхи алт эрдэнэс  бидний өмч хөрөнгө баялаг  гэж цухалдахаас өөр эрхгүй мэт  олон жилийг ардаа үджээ. 

“Бороогоулд”-аас Сү.Батболд  гэгч  этгээд 45 тонн алтыг Канадад гаргахад хэн ч мэдсэнгүй. Эрдэнэтээс арван  тав дахин илүү нөөцтэй Оюутолгойн баялгаа сохор зоосны үнэгүй алдаж туухад та бид  бас л мэдсэнгүй.  Өнөөдөр Тавантолгойн уурхайг харийнхны гарт  алдаж, юу ч үгүй хоцордог дээрээ тулахад төр эзэнтэй юм шиг анх удаагаа дуугарлаа.  УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд ард түмний нэрийн өмнөөс хатуухан үг хаяагүй бол урьдын юм болдгоороо болоод л сайдууд баяжиж инээд алдаад л та бид араас нь гаслаж, харамсч хараал  зүхэл төдий урсгахаас өөр зүйлгүй үлдэх байлаа. Тавантолгойн төслийг Хууль тогтоох дээд байгууллагын шууд мэдэлд одоо татаж аваад шүүн тунгааж эхэллээ.

Энэхүү  төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээс  айж, сайдууд  зувчуулах гэсний ар хударганд сууж байсан ноцтой луйвар одоо илэрч хэн нь хэн бэ хэн нь Монгол түмний газрын доорхи баялгийг луйврын гараар харьд цөлж орхих  дотор муу санаархлын луйврын эзэд байсан нь ил цагаандаа гарч байна.  Төсөлд тусгагдсан луйврууд:

Луйвар  № 1

“Эрдэнэс тавантолгой” “ЭТТ” компанийн нийт хувьцааны 14 хувь нь хоёр сая гаруй иргэдийн нэр дээр  мөн хувьцааны 0.006 хувь нь Монгол Улсын 553 тооны аж ахуйн нэгж дээр бүртгэлтэй байдаг.  “Эрдэнэс таван толгой” ХК-д бүртгэлтэй иргэдийн 1072  хувьцааг  Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгалгүй орхигдуулжээ. Монголчууд шударгаар өмчтэй болох хууль ёсны  эрхэнд энэ удаагийн  гэрээгээр сайдууд эрх мэдлээ хэтрүүлэн  ноцтой халджээ. Хоёр сая иргэн хувьцаа эзэмшиж мөнгө төгрөгтэй болох  эрхгүй  гэж үү?

Луйвар  № 2

Тавантолгой –Гашуун сухайт чиглэлд 267 км төмөр зам нь  Монгол Улсын төрийн өмчит “МТЗ” ХК-ийн эзэмшилд байдаг бөгөөд түүнийг   гадаадын хөрөнгө оруулалттай  компанид шилжүүлэхээр хэлэлцээр хийж байгаа нь  Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын холбогдох зөвлөмж, тогтоолыг ноцтой зөрчсөн байна.Төмөр замаа харийн эздэд юуны төлөө эзэмшүүлэхээр хэлэлцдэг байна аа?

2011 онд  Монгол Улсын  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг өөрөө биечлэн  ахлаж хуралдаад төмөр замыг төрийн өмчит, эсвэл төрийн өмч давамгайлсан компани эзэмших ёстой гэсэн чухал шийдвэр гаргажээ. Энэ бол хөдөлбөргүй хууль. Өнөөдөр  2015 он.  Дөрвөн жилийн  дараа гадаадын хөрөнгө оруулалттай хувийн компанид төмөр замаа өгөхөөр Монгол Улсын зарим сайд, бизнесмэнүүд улайрч  эхэлсэн буруутай үйлдлийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл авч хэлэлцэх цаг иржээ.  Төмөр зам Монгол Улсынх. Гадных байж яав ч таарахгүй.

 Луйвар  № 3

Тавантолгойн төсөлд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг дөрвөн тэрбум төгрөгөөр тооцоолж, түүнд “Энержи Ресурс” компанийн “Ухаа худаг”-ийн уурхайд оруулах  нэг тэрбум  долларын  хөрөнгө оруулалтыг оруулж тооцохоор хэлэлцээрт заасан байна.   Энэхүү компанийн оруулах хөрөнгө оруулалтын  хэмжээ хэд байх нь тусгагдаагүй. “Ухаа худаг”-ийн уурхайг эзэмшдэг “ММС”  компани нь  2014 оны эхний хагас жилийн  байдлаар 1 тэрбум 464.9 сая  ам. долларын  өртэй  тул цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй  байгааг “KPMG” аудитын компани тайландаа тусгасан байна.

Гадаад талдаа  хөрөнгө чинээгээр бага, бизнесийн нэр хүнд нь таагүй байгаа иймэрхүү хөрөнгө оруулагч нь Тавантолгойд оруулах хөрөнгө оруулалтаа хэзээ хийх  эсэх нь тодорхойгүй.  Хөрөнгө оруулалтын  асуудал нь Монголын талд  ямарч мэдэлгүй. Харин нөгөө талын үзэмж, мэдэлд  шууд байхаар төсөлд тусгасан байна. Монгол Улсын Засгийн газар асуудалд зөвхөн бичиг цаасаар хандах төдийхөн эрхтэй байх үүрэг хүлээжээ. 800 зууны тэртээх Их эзэн Богд  Чингис хааныхаа төрт ёсыг ингэж гутаах ч гэж дээ.

Хөрөнгө оруулалтын хэлэлцээр гэгчээр харийнханд хамаг боломжоо монголчууд алдах нөхцөлийг бүрдүүлж  өгчээ. Хөрөнгө оруулалтын хэлэлцээр Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдалд ноцтой уршиг тарих үндэслэл байгааг УИХ-ын даргын зүгээс харж чадснаар хууль тогтоох байгууллагын ширээн дээр  төрийн сайд М.Энхсайханы хийгээд байгаа  хэлэлцээрийн бичиг баримт   сая нэг ирж, та бид одоо л нэг  учрыг нь ухаарч байх шиг байна.  Хэлэлцээр гэгчид машид  нууцлаж тусгасан луйврыг  далдалсан нь гэмт үйлдэл  хэмээн ойлгогдож  байна.
“М-Си-Эс” группын захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргалыг сайн бизнесмэн залуу гэцгээдэг. Тэрээр юуны төлөө ингэтлээ зүтгэв. Өнөөдрийн байдлаар үлэмж хэмжээний өртэй болтол нь улстөрчид түүнийг ашиглаж, одоо  өөрсдийнхөө төлөө зүтгэх хүч болгон тойрон хүрээлэлдээ багтааж чаджээ. Ж.Оджаргалд бизнесийнхээ хойчийн маргааш учрах  зовлонт эрсдэл айсуйг харж чадсан хэрэг. Тиймээс “ЭТТ” төрийн өмчит компанид өмчийн эзэн суухыг хичээлгүй яахав.
Эрсдэлээс гарах гарц нь ердөө л энэ. Ж.Оджаргал эзэн сууж чадвал Монголын толгой баян 20 гаруй гэр бүлийн амьдрал  дэлхийд гайхагдах баячуул болтлоо өсч бойжино. Харин гурван сая монголчууд гудамжинд үлдэнэ. Монголчуудын хувь заяаг  гээж,  амин хувийн эрх ашгийнхаа  төлөө тэд  олуулаа нэгджээ.

Луйвар  № 4

Гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээнд  хөрс хуулалтын зардлыг оруулж тусгаснаар “Энержи Ресурс” компани нь  хөрөнгө оруулалтаа  шууд хийж дуусгасан байх бүрэн магадлалтай болж байна. “Энержи Ресурс” компани нь  дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаа  гэрээгээр хүлээсэн 30 жил, сунгалтын 30 жилд увуулж цувуулан өөрийн тааламжтай нөхцөлөөр, хөрс хуулалтын зардлаараа  нөхөж, бодит биет хөрөнгө оруулалт хийх үүргээсээ шууд чөлөөлөгдөж, байгаа учраас Монголын ард түмний эрх ашигт  нэн хохиролтой, Үндэсний аюулгүй байдалд ноцтой уршиг бүхий   луйвар явагдах нөхцөлийг  бүрдүүлжээ.

Луйвар  № 5


“Энержи Ресурс” компани нь Чалькод төлөх Монгол Улсын 142 сая ам.долларын өр төлбөрийг  бүтээгдэхүүнээр  буюу  мөнгөн хэлбэрээр төлж дуусгах бөгөөд дахин “Нэмэлт үүрэг хүлээхгүй” байхаар хэлэлцээрт тусгасан байна.  “Эрдэнэс Тавантолгой” компани нь  Өмнөговь аймаг дахь Тавантолгойн уурхайн Цанхийн орд дээр үйл ажиллагаагаа явуулдаг Төрийн компани бөгөөд өөрийнхөө бүх эрхийг төрийн сайд  М.Энхсайханы  энэ удаагийн хэлэлцээрээр зөвхөн “Энержи Ресурс” компанид шилжүүлж  өгөөд Төрийн мэдлийн энэ томоохон аж ауйн нэгж өөрөө орлого олох ямар ч боломжгүй хоосон хоцорч байна гэсэн  үг.

Үүгээр “Энержи Ресурс” компани нь Чалькод Монгол Улсын төлөх өрийг хариуцаж, бусад бүх эрхийг ЭТТ компанид өөрт нь үлдээж байна.  Эрдэнэтийн уурхайгаас хэд дахин илүү нөөцтэй их уурхайн өмчлөгч  эзэн нь  болж байгаа хэрнээ “ЭТТ” компанийн  хэд хэдэн банкинд төлөх  280  гаруй сая  ам. долларын  мөн бусдад төлөх ёстой 30-50 тэрбум төгрөгийн өрийг хүлээхгүй байхаар гэрээ хийсэн нь  “Алтыг нь аваад –Авдрыг”  нь гэгчийн үлгэр болж байна М.Энхсайхан сайд аа.

Жич: Энэхүү гэрээ нь бүхэлдээ Монголын ард түмний  ашиг сонирхолд  нэн хохиролтой. Үндэсний аюулгүй байдалд ноцтой.  Тийм   заалтууд байгааг хэсэгчилж ишлэл авч нийтлэв.

Хэлэлцээрээр Монгол Улсад  ашиггүй үүрэг хүлээж, гадаадынханд  найр тавин зулгуйджээ гэж эрдэмтэн судлаачид баримт түшиглэн  шүүмжлэлтэй хандаж  байна.  Хэрвээ УИХ-ын дарга олон нийтэд хандаж мэдээлэл өгөөгүй бол ийм л луйвар далдын далд аргаар явагдаж,  хэдэн жилийн дараа хамаг баялгаа алдчихсан ард олон хэчнээн ч  уйлагнаад нэмэргүй, харин  луйврын эзэд нь хилийн чанадад эдийн засгийн алуурчидтайгаа хөл нийлүүлэн алхаж,  шилэн ордондоо  баярхаж  суух л байсан байх гэж бодохоор дуугүй суух эрх  сэтгүүлч бидэнд алгаа.

Төрд эзэнтэй юм шиг дуугарлаа. Монголын ард түмэн төрд хэрэгтэй хүн ганц ч гэсэн бас  байдаг юм байна  гэж Улсын Их Хурлын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд таныг цай уух зууртаа монголчууд  хуучилдаг болжээ. Одоо луйварчид булхайгаа нуух арга чаргаа хайж зүсэн бүрийн хэлбэрээр улайрч  байна. Мэдээллийн олон хэрэгслийг далдуур санхүүжүүлэн гүтгэлэг, доромжлол, мушгин гуйвуулга өрнүүлж, эх орны газар шороогоо, эрдэнэс баялгаа, уул уурхайгаа харьд тавьж туухын төлөө олныг төөрөгдүүлэхээр  онлайн ертөнцөөр нэг  аялцгааж байна.  Сэрэмжилцгээе.  Шударга ёс тогтож,  Сайн үйлс дэлгэрэх болтугай.  

Чөлөөт  сэтгүүлч.
Л.Цэрэн-Очир

0 Сэтгэгдэл
Haana yamar atsniih ni tumur zam
Цэрэн-очирт баяр хүргэж амжилт хүсье, та бол аргагүй ёс зүйтэй жинхэнэ ясны сэтгүүлч гэдэгээ таниулж байна шүү, таны чухал сэдвүүдийг хөндсөн цаг үеэ олсон олон нийтлэлүүдийг уншдаг байлаа, үргэлж бичиж байгаарай......АМЖИЛТ
Boroo gouldiig uxuulax togtvortoi baidliin gereend 1998 ond Elbegdorj gariin useg zurj baisan yumaa. Su Batbold ter uyd tørd baigaagui. Saixanbileg, Bayartsogt, Enxsaixan geed l dandaa xyatadiin xuuxduudees yaj Mongoliin tøløø setgel garax ve dee oilgomjtoi busuu.
yg uneng bichjee.ENHBOLD GANSUH JINKO BIE DAAGCHID MAHN iihan d bayr hurgue.ard tumnii ihenhi ni ta nariin tald shuu.TA BUHEN BOL MONGOLIIG EMH ZAMBARAAGUI IRGENII DAINAAS SERGIILJ UURSDIIN NER HUNDED ERSDELTEI ALHAM HIIJ BUI ULS SHUU
Ёо, болиосой. Монголчууд бүгд уул уурхайн мэргэжилтэн болчих юм аа. Япаж мэргэжлийн хүнээс асуугаад, эсвэл мэргэжлийн хүнтэй ярилцлага байвал яая гэхэв. Энэ Цэрэн-очир чинь одоогийн Монголын радиогийн дарга байна ш дээ. Төрийн хүн ингэж нэг талд орж бичиж болох уу? "Ардчилал" сонинд байсан,ямар ч авьяас мэдрэмжгүй, сайд дарга нарыг дагасан нэг долдой байсан юм. Ингэж улсыг хөгжлийг хойш нь татаж, монголчуудыг талцуулах ямар хэрэг байна аа?
Цэрэн-очир та хамаг үнэн байдлыг сэтгүүлч хүн шиг бичсэн бна. Харин зарим мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлч нэртэй захиалгаар бичигч нар үнэн нүүрээ харуулцгаалаа. Сэтгүүлчдийн холбооны ажил бэлэн боллоо шүү, хэн хэн бэ гдгнн мэдэв үү, Галаарид минь . одоо ажиллаад бай
Хамгийн их уншсан