Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Баттулгын дэмжлэгээр Японы эмч нар 14 дэх жилдээ манайд ажиллана


Японы “Heart saving Project” ТББ-ын үйл ажиллагаа манай улсад анх 2001 онд эхэлснээс хойш тус улсаас зүрхний мэргэжлийн эмч нарын баг ирж Монголын олон зуун хүүхэд багачуудад зүрхний эмгэгийн оношилгоо эмчилгээ хийгээд байна. Энэ жилийн хувьд тус байгууллага төлөвлөгөөт оношилгоо эмчилгээгээ Сүхбаатар, Говьсүмбэр, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотод дөрөв, тав, ес, арваннэгдүгээр сард хийхээр төлөвлөсөн байна. Өнгөрсөн жилүүдэд ч тус байгууллагын эмч нар нийслэл хот болон 20 аймагт ажиллаж өнөөдрийг хүртэл 4311 хүүхдэд үзлэг оношилгоо хийж 489 хүүхдийг эмчилжээ. Монгол Улсад олон жил дараалан ирж ажиллаж байгаа тус эмч нарын багт УИХ-ын гишүүн Х.Баттулга тусламж үзүүлсээр иржээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан