Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Мөнхсайхан: Ялалтын баярын тэмцээнд 30 тамирчин оролцоно

Монголын боксчид  Ялалтын баярын тэмцээнд оролцохоор дөнгөж сая ОХУ-ын Эрхүү хотыг зорьлоо. Тус тэмцээнд Монгол улсаа төлөөлөн 30 тамичин оролцох аж.

Тэднийг хөдлөхөөс нь өмнө амжиж залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Н.Мөнхсайхантай цөөн хором ярилцлаа.

-Тэмцээний хэдэн төрөлд оролцох вэ?

-ОХУ-ын Эрхүү хотод болох Ялалтын баярын тэмцээнд нийт 30 тамирчинтай явах гэж байна. Эмэгтэй, эрэгтэй насанд хүрэгчид , залуучууд, өсвөр үе гэсэн төрөлд оролцоно.

-Тэмцээн хэзээ болох вэ?

-Ялалтын баярын өдрүүдэд буюу энэ сарын 7-9 нд болно.

-Багийн бүрэлдэхүүнд ямар ямар тамирчин багтаж байгаа вэ?

-Эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид болон  өсвөрийн дэлхийн аваргад оролцох тамирчид явж байгаа.

-Тэмцээнд хэдэн улс оролцох вэ?

-10 гаруй улс оролцох байх.

Тэднийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба амжилт хүсэн үдсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан