Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ой тогтоолтын тамирчид Хонконг-д тэргүүлжээ

Хонконг хотноо өнгөрсөн бямба, ням гарагт болсон ой тогтоолтын нээлттэй олон улсын тэмцээнд Монголын тамирчид багийн дүнгээр 16987 оноо авч тэргүүн байр эзэлжээ.

Тус тэмцээнд 10 орны 72 тамирчин оролцсоноос Монголын оюун ухааны академи /МОУА/-ийн 10 тамирчин оюунаа уралдуулсан бөгөөд насанд хүрэгчдийн ангилалд хоёр, дунд насны ангилалд найман тамирчин, дасгалжуулагч, шүүгчийн хамт оролцжээ. Манай тамирчдаас дунд насны ангилалд дэлхийн гурван дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Энэ удаагийн тэмцээний "Images" төрөлд Т.Энхжин дэлхийн дээд амжилт шинэчлэн тогтоожээ. Тэрбээр 30 дүрсийг ердөө 14 секундэд цээжлэн алдаагүй нэрлэснээр тэргүүн байр эзэлж, 2000 ам.долларын шагнал хүртсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан