Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Мэндбаяр: Би хууль бусаар алдсан хөрөнгөө эргүүлж авна

Одоогоос 10 жилийн өмнө 22 Хадгаламж зээлийн хоршоо ар араасаа дампуурсан тухай мэдээлэл гарч олон мянган хүн хохирогч болж, нийт 56 хүнийг эрүүгийн хэрэгт татагдаж, торгуулийн арга хэмжээнээс чанга дэглэмтэй хорих ангид 10 хүртэл жилээр хоригдох ял авсан нь ч бий.

Хамгийн хүнд зүйл ангиар ял эдэлж гарсан нь “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны эзэн Ж.Мэндбаяр. Тэрээр арван хоногийн өмнө суллагджээ. 1233 иргэнд 10 тэрбум хохирол учруулж, 10 жил хорих ялаар шийтгүүлсэн тэрээр нийт 27 тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөө эргүүлж авахыг хүсч буйгаа илэрхийлсэн юм. Тэрээр газар гэхэд л 20 гаруй байсны  хоёрыг л зах зээлийн үнээс 25 дахин багаар зарсан байдаг. Энэ бүхний учрыг олж би өөрийнхөө өмчийг авья. Хууль бусаар бусдад өгсөн хөрөнгөө би өөрөө очоод авна. Хууль бусаар авсан нөхөд хаалгаа нээж өгөөрэй. Би өөрийнхөө хөрөнгө рүү өөрөө орж байгаа учраас хаалгаа өшиглөөд орно шүү. Надад энэ олон хүний хохирлыг барагдуулах нэн түрүүний зорилго байгаа учраас би өөрийнхөө хөрөнгийг эхлээд эргүүлж авахыг хүсч байна гэв. Одоогоор улс 1233 хохирогчийн хохирлыг 50 хувь барагдуулаад байгаа гэнэ.
Ингээд Ж.Мэндбаяр сэтгүүлчийн зарим асуултад хэрхэн хариулсныг хүргэе.

-Таны нийт хөрөнгө 27 тэрбумаар үнэлэгдэнэ гэж байна. Тухайн үед яг таниас хурааж авсан нийт хөрөнгийг хэдээр үнэлсэн бэ?
-Ном журмаар нь үнэлээгүй. Анх манай хөрөнгийг 9,7 тэрбумаар үнэлсэн ч тэр нь явсаар 4,7 тэрбум болж буурсан. Эцэстээ энэ бүх хөрөнгийг 2-хон тэрбумаар л үнэлж зарсан байдаг. Өнөөдөр бид энэ хөрөнгөө чухам хэнээс нэхэмжлэхээ ч сайн мэдэхгүй байна. Гэхдээ 27 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгөнийхөө учрыг олно.

-Та шударга бус үнэлгээ тогтоосон гэж байна. Жишээ хэлээч?
-Жишээ нь, Гандангийн дэнжид манайх Глоб оффис гээд шинэ барилга  тухайн үед барьсан юм. Би  орж амжилгүй хэрэгт унаад таслагдаад явсан л даа. Тэрхүү офиссын 1180 ам.метр талбайтай барилгыг маань 254 ам.метр гэж бичиж тогтоол үйлдээд зарсан байдаг юм. Дөрөвний нэгээр нь л үнэлсэн гэсэн үг. Худалдаж авсан хүнд нь 254 ам.метр талбайтай барилга авсан гэсэн бичиг баримт нь байгаа мөртлөө үл хөдлөхийн гэрчилгээ нь 780 ам.метр гээд гарчихсан байдаг. Хамгийн жижиг зүйлийн жишээ шүү дээ.

-Хөрөнгийг маань яг байснаар өг гэснээр одоо гэнэт бүхнийг улс эргүүлээд өгчихнө гэж байхгүй. Танд хуулийн гаргалгаа байна уу?
-Одоо би хэрхэн хөрөнгөө буцаан авах тухай судалж байна. Би өөрөө шоронгоос гараад 10 гаруй хонож байгаа. Ямар журмаар хэрхэн алдагдсан, үрэгдсэн, тоногдсон, шамшигдуулсан талаар нь судалж байна. Хуулийн байгууллагын зүгээс зарим асуудалд бид дахин оролцохгүй гэдгээ албан бичгээр илэрхийлсэн. Тиймээс би хувийн журмаар олж авна.

-10 жилийн ял эдэллээ. Одоо танд 10 тэрбумын хохирол барагдуулах үүрэг нь байна.
- Би одоо 10 жилийн ял эдэлчихээд 10 тэрбум төгрөг төлөх үүрэгтэй гарч ирснээ мэдэж байгаа. Яг үнэндээ ялаа эдэлчихсэн учраас энэ мөнгийг би төлөхгүй байлаа гэхэд хэн яах юм бэ. Хэрвээ би төлсөн бол 3,5 жилийн өмнө суллагдах байлаа. Төлөөгүй учраас би 10 жил шоронд суугаад гарлаа. Дарамт бол байсан. Сүүлийн хоёр гурван жил л би ялаа хуулийн дагуу эдэллээ. Түүнээс өмнө байнгын дарамт, байнгын шургуун дунд байлаа. Гэхдээ надад тийм хүмүүжил төлөвшил байхгүй. Төр, хэргийн эзэн, хохирогч гээд гурван тал холбогдсон хэрэг болчихоод байна. Тэгэхээр хохирлоо ч нийлж барагдуулах ёстой. Үрэгдэж алга болсон хөрөнгөнийхөө учрыг олох ёстой. Хууль бусаар дуудлагаар худалдсан зүйлсийг эргүүлж хуулийн дагуу авах ёстой. “Глоб”-ынхон төрөөс ахиж мөнгө нэхэхгүй. Гол нь байсан хөрөнгөө л авья. Яг ямар байдалтай хурааж авсан тэрийгээ л авья. Автомашин гэхэд 40 гаруйг хурааж авсан ч Амгалангийн хорих ангийн хашаанд аваачиж гал алдаад үгүй хийсэн байдаг. Миний бүх хөрөнгө энэ машины хувь заяатай ижил  байдалтай үрэгдэж алга болсон.

-Дампуурах болсон гол шалтгааныг та юу гэж үздэг вэ?
-Дампуурсан гэдгийг хэн ч хэлээгүй. Та нар л хэлсэн. Глоб дампуурчихжээ гэж. Дампуурлыг чинь шүүх зарладаг юм. Гэтэл манайхыг дампуурсан гэдгийг шүүх тогтоогоогүй. Мэндбаярыг шоронд аваачиж хийгээд үүд хаалгыг нь хаасныг дампуурсан гэж байгаа юм. Гэтэл хэн хааж, хэн үйл ажиллагааг нь зогсоосон билээ. Манай үйл ажиллагаа яаж явж байсныг бүгд мэдэж байгаа.

-Тэгвэл ингэж дампууруулах ямар шалтгаан байсан юм бэ?
-Яг үнэндээ эдийн засгийн тодорхой бодлогууд байсан л байх. Гэхдээ би үүнд дүгнэлт өгдөг хүн биш. Ямар нэгэн зорилгогүйгээр энэ асуудлыг шийдэх боломжгүй байсан байх. Тухайн үед банкууд хүндэрсэн байсан. Хоршоодыг байхгүй болгох сонирхол байсан. Хүмүүс банкнаас мөнгөө аваад хоршоонд хийгээд байна. Энэ урсгалыг зогсоох ёстой. Би ч гэсэн төрд  байсан бол иймэрхүү арга хэмжээ авах л байсан байх. Гэхдээ арай өөрөөр шийдэх байсан болов уу. Хоршоодыг л байхгүй болгох гэсэн гол зорилготой байсан байх. Мөнгөний урсгалыг зогсоох ёстой. Буцааж эргүүлэх хэрэгтэй гээд. Тэнд байгаа мөнгийг буцааж банкуудад байршуулах ёстой. Төр бол банкийг аврах нь зүй ёсны хэрэг. Бодлого нь зөв ч арга нь арай өөр байх байсан болов уу.

-Тэгвэл та хууль бус гэж үзэж байгаа энэ үйлдлийн талаар хүний эрхийн хороонд олон улсын байгууллагад хандах боломжгүй байсан гэж үү?
-Хүний эрхийн хороо эрүүгийн хэрэгт оролцдоггүй. Хүний эрх гэдэгт өмч хөрөнгийн асуудлыг оролцуулдаггүй. Дампуурсныг хэн ч нотлоогүй шүү дээ. Дампуураагүй. Үйл ажиллагааг маань хүчээр зогсоосон. Намайг гараад ирэхэд өмч хөрөнгийг маргааныг хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан байдаг юм байна. Гэхдээ дөрвөн давхар байшинг маань нэг давхар гээд зарчихсан байхад зүгээр суугаад байж болохгүй.

-Та эрүүгийн хэрэг үйлдээгүй гэдгээ хэрхэн нотлох юм бэ?
-Түрүүн би тодорхой баримт харуулсан. Банк хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь гээд хуулийндаа биччихсэн байгаа биз. Би эрх бүхий этгээд мөн байсан байна уу. Би залилж аваагүй. Энэ улс хохирогч биш залилуулагч биш хадгалуулагч. Тодорхой гэрээ байгуулсан бол хүүг олгох ёстой гэж. Хууль ёсоор үйл ажиллагаа явагдаж байсан. Бидний байгуулсан гэрээний хугацаа дуусаагүй байсан.
Эрүүгийн хэрэг дээр хүү тогтоодоггүй. Хүү тогтоосон хэрэг чинь иргэнийх байх ёстой. Эрүүгийн хэрэг дээр дээд шүүхийн тайлбар байдаг. 51 дүгээр тайлбарт нь залилангийн гэмт хэрэг дээр хүү тогтоохгүй ээ гэдэг хууль бий. Гэтэл яагаад хүү тогтоосон юм бэ.
Өмгөөлөгч байлаа гээд тухайн үед бүх давхрага туйлширсан байсан шүү. Үнэндээ нэг жил ч авахгүй байх боломж байсан. Нэг сар ч суухгүй байх байлаа. Энэ бол Эрүүгийн хэрэг биш шүү. Нэг ч хүн надад гомдол мэдүүлээгүй байсан юм шүү.

-Анх танд яг ямар хэргээр ял тулгаж хэрхэн баривчлах болсон юм бэ?
-2006 оны дөрөвдүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Улсын мөрдөн байцаах газраас намайг баривчилсан. Би маргааш өглөө нь 09,00 цагт Монголд анхны 26 давхар байшинг барих гэрээ хөрөнгө оруулагчтай хийхээр төлөвлөсөн байсан юм. Шөнийн цагаар шүүхийн шийдвэргүйгээр миний биед халдаж Ганц худагт хийсэн нь Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хууль болон олон улсын хүний эрхийн конвенцыг ноцтойгоор зөрчсөн ажиллагаа болсон. Баривчлах үед татварын хэргийн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байсан. Мөн албан тушаалаа ашиглаж хоршооны мөнгийг өөрийн компанидаа зээлдүүлсэн гэж баривчилж хорьсон. Үүнээс улбаалаад нэг ч удаагаа хаалгаа барьж үзээгүй байсан “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны хаалгыг хааж, намайг баривчилснаар хааж үйл ажиллагааг нь зогсоосон.Үйл ажиллагаа зогсоосноор хадгаламж эзэмшигчид бухимдаж эхэлсэн. Энэ хэрэг дээр албан тушаалын болон татварын хэргүүдийг тулгах зүйл анги байхгүй болмогц хадгаламж эзэмшигчдээс мөнгө залилсан,  орон сууц барих нэрээр урьдчилгаа 10 хувь залилсан, бонд гаргах нэрээр бусдаас мөнгө залилсан гээд өмнөх зүйл ангиудаа өөрчилсөн.  Үнэндээ намайг БГД-ийн 6-р хороонд 362 айлын орон сууц барихаар төлөвлөсөн хэдий ч  албан ёсоор батлагдсан зураг төсөл газрын зөвшөөрөл байхгүй байхад 2007 онд ашиглалтанд оруулна гэж зарлаад иргэдээс мөнгө залилсан гэсэн. Гэтэл БГД-ийн 2500 га энэ газрыг маань улс битүүмжилж хураагаад 70 сая төгрөгөөр зарсан байдаг юм. Газар байхгүй гэж ялласан шүү дээ. Ингээд л байнгын үйл ажиллагаанууд маань зогссон.

-Хадгаламж эзэмшигчдийнхээ хохирлыг барагдуулах боломж танд байсан гэж үздэг үү?
- Олон нийтэд Мэндбаяр залилсан Глоб дампуурсан луйврын үүр уурхай байсан мэтээр цацаж, нийгмийг бүхэлд нь туйлшрал руу түлхсэн. Дээрх гурван хэргээр зүйлчилж залилангийн хэрэг оноосон. Масс ч луйварчин олон хүний залилсан гэх ойлголттой болчихсон байсан. 1233 хүн нэг мөр хохирогч болж үлдэх хаалгыг нээсэн. Глобыг хувьцаат компани болгож эрсдэлээс өөрсдөө хамгаалья гэхэд төр хүлээж аваагүй шүү.  Хадгаламж эзэмшигчдийн маань 98 хувь нь үүнийг зөвшөөрсөн юм шүү. Гадна дотны түншүүд маань 10 сая долларын хохирлыг нь бид төлчихье гэж байсан ч зөвшөөрөөгүй.

2 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
bie setgeleerei bas deer ni ediin zasagaaraa dabhar helmegdel bna mebtsehees yah bilee dee
Дэмжиж байна, амжилт хүсье1 Үнэндээ маш олон хүнийг хэлмэгдүүлсэн үйл явдал болсон.
Энэ хүнийг эрх мэдэл бүхий хэсэг луйварчид арай дэндүүлчихсэн шүү.Одоо ч иймэрхүү луувар байж л байна.Сэтгүүлч Ганчимэг ЛУЙВАР ЦУВРАЛ нийтлэлээрээ зах зухаас нь гаргаж л байна, Дээр нь шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба гэж аймаар хадны мангаанууд байна.Тэд тэрбумтангууд шиг л амьдарч байна ш дээ.
дэмжиж бна. хамаг хөрөнгийг нь тэр үёийн нөхдүүд дээрэмдсэн. эр хүн туг ч барина.. тугал ч хариулна.
ТЭГЭЭ
Хамгийн их уншсан