Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуулна
БНСУ-ын Кёнсанбүг мужтай байгальд ээлтэй эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллана
Хайлаастын замд зам тээврийн ноцтой осол гарчээ
Олимпын бамбар асаж, Парис хүрэх аялалдаа гарлаа
ЗГ: Ипотекийн зээлийн хэрэгжилт болон түрээсийн орон сууцны талаар хэлэлцэнэ
БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ
НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно
Армян эр Ялалтын баярт оролцохоор Москва руу явган явж байна
Армяны, өндөр настан 76 настай Григорий Тепоян тавдугаар сарын 9-нд Москвад болох Аугаа их эх орны дайны ялалтын баярын ажиллагаанд оролцохоор нийслэл Ереванаас гараад явган явж байна. Түүний гол хүсэл нь Кремлийн хананы дэргэдэх Нэр нь үл мэдэгдэх цэргийн шарилд цэцэг өргөх явдал гэнэ хэмээн телевизийн “Мир” суваг мэдээлжээ. Үүнийг тэрээр эх орны дайны үеэр өөрийн нь гэр бүлээс фронтод яваад эргэж ирээгүй эцэг, бусад дөрвөн эрийн дурсгалд зориулах гэнэ. Түүний эцэг бага дэслэгч Унан Тепоян 1943 оны арванхоёрдугаар сард 30 насандаа Днепропетровскийн дэргэд тулалдаж яваад нас баржээ.
Григорий Тепоян Москва руу явган аялах бэлтгэлээ бүр нэг жилийн өмнөөс төлөвлөн бэлтгэжээ. Эхнэр хүүхэд нь зөвшөөрөхгүй байсан ч тэрээр гуравдугаар сарын 22-нд бүгдийг унтаж байхад гэрээсээ сэм гаран Гүржээр дайран аавынхаа фронтод анх мордсон гэрийн дэргэдээс аяллаа эхэлсэн байна.
Кавказын нурууг даван оросын хил хүртэл нь түүнийг алсын тээврийн тэрэг хүргэж өгсөн бол цаашаа явган явсан байна. Нийтдээ 2236 км зам туулж Москва орох тэрээр өдөрт 40-50 км явж хоёр цаг тутамд жаахан амардаг гэнэ. Үүргэвчин дээрээ “70 лет Победы” гэсэн бичигтэй түүнийг жолооч нар дайгаад авч явахыг хүсдэг ч тэрээр эвтэйхэн татгалздаг байна. Харин шөнө алсын тээврийн машины кабинд унтахаас татгалздаггүй гэжээ.
Замын постод ганцхан удаа л түүнээс мөнгө хураасан бол бусад нь түүнийг хэн болох, ямар зорилготой явааг хүндэтгээд үнэгүй хооллож, унтуулдаг гэнэ.

0 Сэтгэгдэл