Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Отгонбагана:Ирэх намраас нэг ширээнд гурван хүүхэд суухгүй

Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана иргэдтэй хийх уулзалтыг түргэн шуурхай, орон зай хамаарахгүй онлайн хэлбэрээр явуулдаг болсон. Энэ  уулзалтаар дараахь асуултад хариулт авлаа.

-Цэцэрлэгүүдийн халаалт зогсчээ. Хэдийд хэвэндээ орох бол?
-Цэцэрлэгүүдийн халаалт энэ сарын 15 хүртэл зогсох ёсгүй.

-204 дүгээр цэцэрлэгийн халаалт зогсоод хоёр хоног болж байна. Канад технологиор баригдсан болохоор шөнөдөө их хүйтэн хонодог юм билээ?
-Шалтгааныг нь тодруулж анааралдаа авъя.

-Шинээр баригдах сургуулиудын барилгын ажил хэдийд эхлэх вэ. Ирэх намар хичээл эхлэхтэй зэрэгцээд нээлтээ хийх сургууль бий юу?
-14 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 3, 11 дүгээр сургууль, СХД-ийн 24 дүгээр хороо, БЗД-ийн 11, 21 дүгээр хорооны шинэ сургуулиуд ашиглалтад орно.

-Энэ жил нэгдүгээр ангид олон хүүхэд элсч орно. Хүүхдүүдийн сандал ширээ хүрэлцэх үү. Нэг ширээн дээр гурван хүүхэд суух тохиолдол гардаг.
- Шинээр олон сургууль ашиглалтад орох учир гурваар суулгахгүй арга хэмжээ авна. Харин зарим сургууль гурван ээлжээр хичээллэнэ. Бүртгэл дууссаны дараа тодорхой болно.

-Амьдралын баталгаажих доод төвшний хүүхдүүд сургуульд хамрагдаж чадахгүй байна гэдэг. Ийм айлын хүүхдүүдийг хэрхэн хамруулах вэ?
-Тийм асуудал гаргахгүй. Бүх хүүхдийг заавал сургуульд хамруулах бодлого барьж байна.

-Сурах бичиг хүрэлцээтэй байж чадах уу?
-Хүүхэд бүрт хүртээмжтэй байгаа.

-Үдийн цайны мөнгө нэмэгдэх үү?

-Одоогоор нэмэгдэх талаар тодорхой санал гараагүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан