Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
14 нас хүрээгүй тохиолдолд скүүтер унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог
Хүүхэд, залуучуудын театр энэ пүрэв гарагт нээлтээ хийнэ
Монгол, ОХУ-ын хилийн таван боомт энэ сарын 28-наас түр хаагдана
Улаанбаатарт өдөртөө 9 градус дулаан байна
Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана
Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй
Баабар: Сарлаг нядлах аргачлал
"Алтан өргөө" кино наадмаар кино найруулагч Г.Жигжидсүрэнгийн дөрвөн бүтээлийг толилуулна
Дорноговь аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Визний асуудалтай чөлөөтийн тамирчид маргааш эх орондоо ирнэ
Катарт болж байгаа Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор мордсон ч визний асуудлаас болж тэмцээнд оролцож чадаагүй тамирчид маань маргааш эх орондоо ирэх юм байна. Одоо тэд өмнөд хөршийн нийслэл Бээжинд байгаа юм. Эрэгтэйчүүдийн 74 кг-д өрсөлдөх олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж, 97 кг-д олон улсын хэмжээний мастер, Ази тивийн аварга Д.Хүдэрбулга, 125 кг-д өрсөлдөх олон улсын хэмжээний мастер Н.Золбоо, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Баярсайхан нар визний зөрчлөөс болж Дубайн нисэх онгоцны буудалд саатуулагдаж тэмцээнд өрсөлдөх боломжгүй болсон. Энэ талаар албаны хүмүүсээс тодруулахад Монголын чөлөөт бөхийн холбоо тэмцээнд өрсөлдөх тамирчдын нэрс, визний мэдүүлгийг өмнө өгч байснаас өөрчилж тамирчдаа илгээсэн нь хил дээр саатуулагдахад хүргэсэн байна. Харин энэ тэмцээнд оролцоогүйгээс болж ирэх онд болох дэлхийн аварга шалгаруулах, олимпын эрх олгох тэмцээнд өрсөлдөх боломжгүй болно хэмээж байсан нь худал мэдээлэл гэнэ. Учир нь, Монголын чөлөөт бөхийн холбоо “Дэлхийн болон олимпын эрх олгох тэмцээнд бүтэн багаараа өрсөлдөхөд энэ асуудал саад болохгүй” гэлээ.
0 Сэтгэгдэл