Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Түлэнхийн төвийг нүүлгэлээ

Бидний хэлж заншснаар Хуучин гэмтэл буюу Түлэнхийг төвийн эмч, ажилчид, өвчтнүүдийг Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү өнөөдрөөс шилжүүлж эхэллээ. Тус эмнэлгийг өнгөрсөн дөрөвдүгээр сард нүүлгэн шилжүүлэхээр яригдсан хэдий ч өнөөдрийг хүртэл нурж унах шахсан байрандаа үйл ажиллагаа явуулсаар байсан юм. Хуучин гэмтлийн байрыг нурааж 70x42 хэмжээтэй долоон давхар орчин үеийн тоног төхөөрөмж бүхий барилга барихаар төлөвлөжээ. Нийтдээ 14.6 тэрбум төгрөгөөр сүндэрлэх барилгын зураг төсөл нь бэлэн болсон аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан