Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Оюунчимэг: Банкнаас “дүрвэгсэд” бичил санхүүчдийг зорьж байна

Санхүүгийн зохицуулах хорооны Бичил санхүүгийн зохицуулах газрын дарга Н.Оюунчимэг Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршоодын өнөөгийн байдлын талаар ийн ярилцлаа.

-Одоогоор хэчнээн Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршоо үйл ажиллагаа явуулж байна. Нийт хөрөнгийн хэмжээ хэдэн төгрөгт хүрсэн бэ?
-Өнгөрсөн онд 600 гаруй бичил санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явууллаа. Нийт актив хөрөнгө нь 580 тэрбум төгрөг болж 693 мянган харилцагч байна. Сүүлийн жилүүдэд бичил санхүүгийн байгууллага, харилцагчийн тоо, актив хөрөнгийн хэмжээ нэмэгдэх хандлагатай болсон.

-Та харилцагчийн тоо өсч байгаа гэлээ. Үүний шалтгаан юунд байна вэ?
-Судалгаанаас үзвэл банк­ны зээлийн шаардлага хангахгүй иргэд бичил санхүүгийн байгууллагаар үйлч­лүүлэх хандлага байгаа юм.  Үүнээс гадна Банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоодын зээлийн хүү өндөр ч харилцагчийн тоо эрс өсч ирлээ. Энэ нь зээл олгох шийдвэр хурдан гардагтай холбоотой. Мөн зээлийн барьцаа хөрөнгө бага шаарддаг, хангалттай өндөр үнэлдэг нь иргэдийн сонирхлыг ихээр татаж байна. Тухайлбал, бичил санхүүгийн байгууллагуудын олгосон нийт зээлийн 91.7 хувийг иргэдэд олгосон байна. Энэ зээлийн 61 хувь нь өрхийн аж ахуй, жижиг бизнесийн зориулалттай юм.

-Гэхдээ бичил санхүүгийн байгууллагын зээлийн хүү хэт өндөр байдаг. Одоо хэдэн хувьтай байна. Зээлийн хүү буурах боломж бий юу?
-Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн хүү сард дунджаар 3.5 хувь байна. Хадгаламж зээлийн хоршооных харьцангуй бага. Учир нь, сайн дурын үндсэн дээр хамтын удирдлагатай, гишүүддээ зээл олгодог тул 2.8 хувийн хүүтэй байгаа. Зээлийн хүү буурах боломж бий. Энэ нь төр засгийн шийдвэрээс ихээхэн хамаарна. Учир нь, банкуудаар дамжуулан олгож байгаа зээлийн хямд эх үүсвэрээс  Банк бус санхүүгийн байгууллагуудаар дамжуулан олгомоор байгаа юм.  Тухайлбал, Хөдөлмөр эрхлэл­тийн сан, Бичил бизнесийг дэм­жих зээлийг зөвхөн бан­каар дамжуулан олгож байна. Эдгээр зээлийг Банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулбал хүү буурна. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооноос Хөдөлмөрийн яам, Аж үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газарт  хүсэлт  тавьсан. Хэрэв энэ хүсэлт биелвэл зээлийн хүү хамгийн багадаа нэг пунктээр буурах боломж бий. Мөн хуулийн төсөлд бас өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан.

-Санхүүгийн зохицуулах хорооноос аймаг, сум, дүүрэг, хороо  бүрт Хадга­ламж зээлийн хоршоо бай­гуулах боломжтой. Ингэс­нээр өрхийн жижиг бизнесийг хямд эх үүсвэр­тэй зээлээр дэмжих нөхцөл бүрдэнэ гэж байсан. Энэ ажил ямар шатанд явна вэ?
-НИТХ-аас “Бичил бизнесийг дэмжих хөтөлбөр” гэж баталсан. Ингээд “Нийслэлийн бичил бизнесийг дэмжих сан”  үүсгэсэн юм.  Энэ сангаас олгож буй зээлийг Хадгаламж зээлийн хоршоогоор дамжуулж байгаа.  Учир нь, энэ сангаас олгож буй зээл нь Хадгаламж зээлийн хоршооны зарчимтай адилхан. Иймд Санхүүгийн зохицуулах хороо дэмжиж 90-ээд  Хадгаламж зээлийн хоршоонд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон. Энэ хүрээнд нийслэлээс 42 хорооны 32 Хадгаламж зээ­лийн хоршооноос 2.4 тэрбум төгрөгийн зээл олгож байгаа. Уг зээлийг тухайн Хадгаламж зээлийн хоршоо гишүүддээ олгохдоо 1.2 хувийн хүүтэй өгч байна. Урд нь гишүүддээ сарын хоёр хувийн хүүтэй зээл өгдөг байсан. Ингэснээр 610 ажлын байр шинээр бий болгосон. Мөн  2480 ажлын байр хадгалан үлдэж иргэдийн орлогыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдүүллээ.  Цаашид ч энэ ажил үргэлжилнэ.

-Тэгэхээр Хадгаламж зээлийн хоршоо шинээр байгуулж буй иргэд дунд­жаар хэдий хэмжээний хө­рөн­­гө нийлүүлж байгаа бол. Энэ талаар судалгаа бий юу?
-Хэдий хэмжээний хөрөн­гө мөнгөөр нийлүүлэх нь тухайн хоршооны дүрмээр зохи­цуулагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн хоршоо бүх гишүүдийн хурлаа хийгээд хувь нийлсэн хөрөнгийн хэмжээгээ тохирдог. Жишээ нь хувь нийлсэн хөрөнгийн хэмжээ 50, 100, 500 мянган төгрөг гэж тогтвол түүгээрээ л тогтоно.  Энэ бол Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль, бүх гишүүдийнх нь эрхийн асуудал юм. Тухайл­бал, таван сая, 10 сая төгрөгөөр хувь нийлүүлсэн хоршоод ч бий.

-Бичил санхүүгийн бай­гуул­­лагууд жилд хэдий хэм­­­­­­жээний зээл олгож байна вэ?
-Банк бус санхүүгийн байгууллагуудын нийт олгосон зээлийн өрийн үлдэгдэл одоогоор 330 гаруй тэрбум төгрөг байна. Олгосон зээлийг нь тооцоод үзвэл  700 гаруй тэрбум төгрөг юм. 

-Эдийн засгийн хямра­лын нөлөөгөөр зээлээ төлөхөд хүндрэл  хэр учирч байна. Найдваргүй зээлийн хэмжээ ямар байна вэ?
-Хадгаламж зээлийн хоршоодын чанаргүй зээл харьцангуй гайгүй байдаг. Учир нь гишүүддээ олгодогт бий. Банк бус санхүүгийн байгууллагын чанаргүй зээл нийт олгосон зээлийн 6.8 хувийг эзэлж байгаа. Эдийн засаг хүндэрсэн, иргэдийн орлого муудсан тул зээлийн эргэн төлөлт багасч буй нь ажиглагдсан. Гэвч хүчтэй нө­лөөлөл гараагүй байна. Чанаргүй зээл өмнө нь байс­наасаа нэг хувиар дээшилсэн. 

0 Сэтгэгдэл
oyunchimegee luibarchin kredit mongol horshoog yah gej bna
энэ мэдрэл муутай авгай СЗХ оос салахгүй, ажилын тушаа байна
Хамгийн их уншсан