Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрүүл хөрс-Эрүүл хүнс” аян үргэлжилж байна


 Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хүнсний аюулгүй байдлыг хангуулах үүднээс “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сарын аяныг орон даяар зохион байгуулж эхэллээ. Сарын аяны хүрээнд мал амьтан, ургамлын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэгч, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид хяналтын хуудсыг хэрэглэх талаар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх юм байна. Мөн  хүнсний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг тандан судлах, хянан шалгах зэрэг арга хэмжээг аймаг, нийслэлийн хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Хүнсний аюулгүй байдлыг хангуулах нь дан ганц МХБ-ын үүрэг биш бөгөөд хүнсний тухай хууль тогтоомжид зааснаар хэрэглэгч та ч бас өөрийн хүнсний чанар, аюулгүй байдлыг шалгаж худалдан авах үүрэгтэй байдаг. Тиймээс  аяны хугацаанд хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой альваа зөрчил, дутагдлын талаар мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлэх боломжтой юм байна. Аян зургадугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан