Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Ганбат гишүүн С.Эрдэнэ сайдыг огцруулах асуудал оруулна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслийг өчигдөр Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр хоёр гишүүний хооронд багагүй маргаан дэгдэв.
Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат гэрч, хохирогчийг хамгаалах Тахарын албыг 1-2 жил ажиллуулж, үр дүнг нь үзэх хэрэгтэй. Хэмнэх нь зөв ч гэрч, хохирогч, иргэдээ хамгаалах асуудалд хэмнэлт ярьж болохгүй хэмээн ярьж байтал УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хурлаа яаравчлахыг хүссэн нь маргаан гарах үндэс болж орхив. Тэрээр “14:00 цагаас Байнгын хорооны хуралдаантай хурлыг яаравчлах хэрэгтэй байна” гэхэд Байнгын хорооны дарга Д.Ганбат “Яагаад би үг хэлж болдоггүй юм. УИХ-ын гишүүнийг загнадаг чи хэн бэ” гэхэд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Чи одоо юу юм” хэмээн бухимдаж хэрүүл болон хувирав. Сүүлдээ Д.Ганбат гишүүн,  С.Эрдэнийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаас огцруулах асуудал тавина гэж хэллээ. Үүнийх нь хариуд “Чи намайг юугаар айлгах гээд байгаа юм. Өргөн барь л даа. Чам шиг жижиг гараас гуйхгүй, намайг огцруулдаг чи хэн юм бэ” гэв. Ийнхүү нэг нь сайдаас огцруулна, нөгөө нь өргөн бариад үз гэж хэсэг хугацаанд маргалдсан. Тэднийг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ц.Оюунгэрэл нар тайвршуулж,  тэгсгээд хэрүүл намжив.

0 Сэтгэгдэл
ARHICHIN GANBAT, SHORONGIIN HADAAS ERDENE
наад эрдэнээгээ огцруул. нд -- мөнгө бгд - тэй холбоотой зөндөө но- байгаа.
Хамгийн их уншсан