Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.ГЭРЭЛТ-ОД:СОНГУУЛИЙН МАЖОРИТАР ТОГТОЛЦООГ СОНГОВОЛ БИД БОДЛОГЫН ХУВЬД УХАРНА


Улс төр судлаач Э.Гэрэлт-Одтой сонгуулийн хуулийн шинэчлэлтийн талаар ярилцлаа.

-Сонгуулийн проперцниаль, можратор гээд  тогтолцоо бий. Манайх шиг ардчилсан, хүн ам цөөн, асар уудам нутагтай, хөгжих гэж эрмэлзэж буй улс оронд сонгуулийн ямар тогтолцоо үр ашигтай байдаг юм бол. Бусад орны жишгийг харахад ямар байдаг вэ?

-Аль нэг улсад бүрэн тохирсон сонгуулийн тогтолцоо гэж байдаггүй. Тухайн улс орны түүх соёл, иргэдийн оролцоо, улс төрийн боловсрол, намуудын төлөвшил зэрэг хүчин зүйлээс хамаарч сонгуулийн тогтолцооны сонголт хийж байна. Дэлхийн улс орнуудын хандлага, хөгжил, тэгш оролцооны төлөө сонголт хийн гэвэл яах аргагүй пропорцниал  элмент агуулсан сонгуулийн тогтолцоо сонгохоос өөр аргагүй. Дэлхийд өнөөдөр сонгуулийн мажротор тогтолцоотой 70-аад улс бий.  Үүн дотор жижигрүүлсэн нэг тойрог, нэг мандатын системтэй 40-өөд улс байгаа юм.
Энэ улс орнуудын аваад үзвэл бидний мэдэх либериал ардчилсан гэдэг Англи, АНУ байна. Бусад нь африкийн ядуу буурай улс орнууд байж байх жишээтэй. Ер нь дэлхийн улс орнуудын хандлагыг харвал сонгуулийн пропорцниал элмент оруулсан  тогтолцоо руу явж буй юм. Гэтэл манай цөөнгүй улс төрчид, улс төрийн намууд можратор хуучинсаг тогтолцоогоо сонгохыг хүсч байгаа нь харамсалтай. Үүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж буй дүр зураг ажиглагдах боллоо. Энэ бол сайн зүйл биш. Яагаад гэвэл бид бодлогын хувьд ухарна  гэсэн үг.

Тэгэхээр сонгуулийн хууль тогтолцоогоо өөрчлөхөөс өөр аргагүй гэсэн үг үү. Энэ талаар судлаач хүний хувьд та ямар байр суурьтай байна вэ?

-Би 2010 оноос хойш сонгуулийн шинэтгэл хийхээр ажилласан. Иймд бид сонгуулийн хууль тогтоомжийг  улам сайжруулж яаралтай шинэчлэх ёстой. Одоо байгаа 48:24 гэсэн хосолсон тогтолцоог 38:38 болгох учиртай юм. Өөрөөр хэлбэл можратор болон пропорцианл тогтолцоог тэнцүү ашиглах нь манай улсад хамгийн боломжит зохистой хувилбар гэж үзэж байна. Үүний шалтгааныг би тайлбарлая. Нэгдүгээрт өнөөдөр манайд сонгогчдын улс төрийн боловсрол алга.  Хоёрдугаарт  өнгөрсөн хугацаанд хэрэглэж байсан сонгуулийн тогтолцооноос улбаалж парламент дахь оролцоо төлөөлөл буурсан. Гуравдугаарт манай улс төр мөнгөнөөс хэтэрхий их хамааралтай боллоо. Дөрөвдүгээрт улс төрийн намууд төлөвшихгүй байна. Тавдугаар сонгуулийн дүн савалдаг байсан хандлага нь сонгогчийн өгсөн санал парламентад тусгалаа олохгүй байх магадлал өндөр юм. Тэгэхээр эдгээр асуудлыг шийдэхийн тулд сонгуулийн тогтолцооны шинэтгэл хийхээс өөр аргаггүй. Улам сайжруулах ёстой. Өнөөдөр МАН сонгуулийн тогтолцооноос ухрах санал тавьж байгаа  нь дахин хэлхэд сайн зүйл биш. 2016 оны сонгуулийг харж улс төрийн тоглоомын дүрмээ зохиох гэсэн тулгалт. Түүнээс биш энэ нь Монгол Улсад ашигтай хувилбар бүр биш юм.

-Та яриандаа улс төрийн намууд төлөвшихгүй байна гэж дурдлаа. Үүний шалтгаан нь юунд байна. Төлөвшихыг нь хүлээгээд сууна гэж байхгүй байх л даа?


-Нэн тэргүүнд Улс төрийн намуудын тухай хуулийг сайжруулж байж төлөвших нөхцөл бололцоог нь олгоно. Хариуцлагатай байх төвшинд уг хуулийг батлах учиртай. Дараа нь намуудаа төлөвшүүлэхэд чиглэсэн,  хооронд тоглоомын дүрэм болж байгаа  Сонгуулийн хуулиа намуудын сайжруулсан хуульдаа нийцүүлэх ёстой юм. Дээр нь сонгогчдоо бэлтгэнэ гэсэн үг. Сонгогчдоо бэлдээгүй тохиолдолд хэчнээн сайн хууль гаргаад ч нэмэргүй.  Аль нэг улс төрийн нам өөрт ашигтай хувилбарыг олон нийтэд санал тавьж түүнийгээ хүлээн зөвшөөрүүлэх  гэж оролдож байгаа нь сайн зүйл биш юм. Ний нуугүй хэлхэд сонгогчдын боловсролгүй байгаа байдлыг далимдуулж улс төрийн шийдэл гаргуулах гэж байна. МАН санал асуулга явуулж сонгуулийн тогтолцоог өөрчлүүлье гэж шийдүүлэх гэж байгаа нь монголчуудын дунд эцэс төгсгөлгүй маргаан, талцал үүсгэх аюултай. Аль улс орон дотоодод маргаан, үймээн гарч болзошгүй асуудлыг ард нийтийн санал асуулгаар хэзээ ч шийдвэрлэдэггүй юм. Тэгэхээр энэ нь муу хувилбар, санал гэсэн үг. Өөрсдийнх санал муу байгаа тул олон нийтээс дэмжлэг хүсч байна гэж ойлгож болно. Гэтэл өнгөрсөн 25 жилийн хугацаанд бид сонгуулийн можаритор, бас энэ тогтолцоо давамгайлсан тогтолцоогоор сонголт хийж ирлээ.  Үр дүнд нь сонгогчид бодлогод биш, улс төрийн намд бус тухайн нэр дэвшигчийг харж сонголт хийдэг болсон. Хүнийг харж сонголт хийнэ гэдэг нь хэдхэн хүчин зүйлийг харгалзан үзэж  байгаа хэрэг. Тухайлбал, манай нутгийн хүн, бидний итгэлтэй ах эсвэл их баян, цариалаг гэх мэтээр нэр дэтшигчийн  хувийн үзүүлэлтэд тулгуурлан сонголт хийж буй юм. Энэ бол бодлогыг сонгох боломж биш. Бид 25 жил можратор тогтолцоогоор явж ирсний сул тал энэ.   Одоо гудамжинд яваа хүмүүсээс та сонгуулиа намын эсвэл хүний төлөө өгөх үү гэж асууя. Тэгвэл ихэнх нь хүнийг нь харж байж болно гэсэн хариулт өгнө.  Эндээс үзхэд монголчуудын сонгуулийн боловсролгүй байдалд тулгуурлан улс төрийн шийдэлд хүрэх гэж байна гэж гэсэн үг.   Нөгөө талдаа сонгуулийн тогтолцоо улс төрийн намуудын тоглоомын хамгийн гол дүрэм учраас шийдвэр гаргагчид маш их зөрчилтэй байдаг. 

-Сонгуулийн шинэ хуулийн төсөл өмнөх хуулиасаа юугаараа илүү сайжрана гэж судлаачын хувьд та үзэж байна вэ?


-Сонгуулийн нэгдсэн хууль гэж нэрлэж байгаа. Иймд өдрүүд нь тусдаа болохоос биш  сонгуульд тавигдаж буй хууль зүйн шаардлага, зохион байгуулах дэг журам гээд бүх асуудлыг нэг хуулиар зохицуулана гэдгээрээ сайн талтай. Миний үзэж буйгаар Ерөнхийлөгчийнхөөс бусад сонгуулийг нэг өдөр явуулна гэдэг нь зөв юм. Бидэнд өнөөдөр энэ технологи нь бүрдсэн тийм хүндрэлтэй асуудал биш. Тэгэхээр нэг жилд хоёр сонгууль явуулж иргэдийг улс төржүүлээд байх шаардлаггүй болно. Миний бодлоор шийдэх ёстой хамгийн чухал асуудал бол тогтолцоогоо тодорхойлох. Холимог тогтолтооцоогоо хадгалах ёстой. Цаашид пропорцианл боон можрастор тогтолцоог бланслуулах үүднээс 38:38 гэдэг хувилбарт орох учиртай юм. 

-Сонгууль болдогоороо болно. Гэтэл тэр сонгогдсон УИХ-ын гишүүдийн хариуцлагын талаар нэлээд ярьдаг. Өөрөөр хэлбэл ард түмэн та бүхэнд төр барих эрх өглөө. Одоо үүргээ биелүүл гэсэн шаардлага зүй ёсоор гарч ирдэг. Судлаач хүний хувьд энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Гишүүдийн хариуцлага гэдэг нь харьцангуй ойлголт. Онолын үүднээс УИХ-ын гишүүд сайн хууль тогтоомж батлаад, бодлогын олон талын хэлэлцүүлэг өрнүүлж судалгаанд тулгуурласан шийдвэр гаргаж байвал хамгийн хариуцлагатай ажлаа чанартай хийж байгаа гишүүн гэж дүгнэх ёстой.  Гэтэл манайхан орон нутагтаа очсонгүй сонгогчидтойгоо уулзсангүй, тойрогтоо хөрөнгө оруулалт хийгээгүй нь хариуцлаггүй үйлдэл гэж үздэг.  УИХ-ын гишүүний ажлын үүрэгт орон нутаг, тойрогтоо хөрөнгө оруулалт хийх, бэлэг сэлт тараах ёстой зүйл байхгүй. Тэгэхээр бид, манай иргэд  сонгосон хүнээсээ өөр зүйл шаардаж аль болох өөртэйгээ уяхыг хүсээд байгаа юм.  Иймд нөгөө гишүүн нь их баян байх ёстой болж таардаг. Зөвхөн баян хүн л УИХ-ын гишүүн байх ёстой болж таарч байна.  Тэгэхээр сонгогчдын энэ хандлагыг нэн тэргүүнд өөрчлөх хэрэгтэй шаардлага бий.   УИХ-ын гишүүн бол уг нь тойргын төлөөлөл биш. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар “Бүх ард түмний элч” юм. Энэ нь улс үндэстнийхээ эрх ашгийг хамгаалж бодлого шийдвэр гаргах ёстой гэсэн үг. Түүнээс биш нэг тойргийн сонгогчдын эрх ашгийг хамгаалж шийдвэр гаргах ёсгүй. Иймд сонгосон гишүүнээсээ хариуцлага нэхэж байгаа бол ажлаа сайн хийж байгаа эсэхийг харах учиртай юм. Тухайлбал, хууль хэр санаачлав, тэгэхдээ олон талын хэлэлцүүлэг хийж байна уу, хуулийн хүрээнд бодлого боловсруулж судалгаа хийж байгааг нь л сайн харах ёстой. Тэгэхээр би энэ хүнийг танихгүй, сонгууль болохоор л ирж байна, тойрогтоо ирсэнгүй, ирж ажиллахгүй байгаа тул хариуцлага тооцно гэдэг нь утаггүй үзэгдэл.

-Тэгэхээр ажил, үүргээ биелүүлэхгүй байгаа УИХ-н гишүүдэд хариуцлага тооцохгүй байх нь тийм ч шударга зүйл биш юм шиг санагдана. Тэдэнд хариуцлага тооцох механизм байх ёсгүй гэсэн үг үү?

-Одоо боловсруулж байгаа хуулийн төсөлд хариуцлага тооцох санал оруулах яриа бий. Үүнээс гадна Хариуцлагын тухай хууль УИХ-д өргөн баригдаад хууль санаачлагчдад нь буцсан. Чөлөөт мандатын зарчим гэж бий. Энэ зарчмаар гишүүн нэгэнт сонгогдсон л бол түүнийг нь хөндөх эрх байхгүй.   Тодорхой хугацаатай олгогдсон эрх хэмжээ юм.  Гэтэл түүнийг  татаж аваад шүүж тунгаах гэдэг нь бидний алдаа. Тэгэхээр анхнаасаа л хариуцлагатай сонголт хийх учиртай. Дээр нь эргүүлэн татдаг тогтолцоотой бол илүү хариуцлагатай болох байх л гэж бид найдаж байгаа юм. Ийм хууль байхад гэмгүй. Манайх шиг сонгуулийн тогтолцоо, намууд, улс төрчид нь хариуцлаггүй, соёлгүй, ёс зүйгүй байгаа тохиолдолд их чухал асуудал юм.  Миний хувьд энэ нь ард түмэн, улс орны төлөө шийдвэр гаргахад дөхөм болох байх гэж бодож байна.

-Аливаа сонгууль маргаангүй, гомдолгүй болно гэж байдаггүй. Уг асуудлыг хэрхэн яаж зохицуулах учиртай юм бол. Бусад улс оронд ямар туршлага байна вэ?

-Энэ нь дэлхийн улс орнуудад их яригддаг асуудал. Сонгууль угаасаа маргаан дагуулдаг нь ойлгомжтой. Маргаан үүссэн тохиолдолд тухайн үед шийдэж болох, эсвэл шүүхээр шийдвэрлэх асуудал гэдгийг нь ялгаж салгах ёстой юм. Өнгөрсөн сонгуулийн хуульд хийсэн нэг том алдаа бий. Тэр нь нэр дэвшигчдийн жагсаалт бичигдсэн саналын хуудас хэвлэгдчихээд байхад  нэр дэвшигчийг хасах асуудал үүсвэл яах вэ гэдэг зүйл гарсан. Энэ нь дахин сонгууль явуулах эсвэл  саналын хуудас дахин хэвлэх үү гэдэг асуудал үүсч буй юм. Тэгэхээр эндээс бидэнд сонгуулийн маргаантай асуудлуудыг шийдвэрлэх туршлага хомс байгаа нь харагдаж байна.  Өнгөрсөн сонгуулиудын маргааныг хэрхэн шийдсэнийг харая л даа. Гэтэл улс төрийн өнгө аясаар шийдвэр гаргаж  байгаа юм шиг харагддаг. Миний бодлоор сонгуулийн маргаанийг богино хугацаанд шийдэж болох ингэж болохгүй бол шүүхээр шийдүүлэх ёстой. Маргаантай тохиолдолд нэр дэвшигчийг түр түдгэлзүүлж болно.  Хэрэв нэр дэвшигч түр мандатаа авсан тохиолдолд нэр дэвших тангаргаа өргөх ёстой. Тэгэхээр Сонгуулийн шинэ хуулийн төсөлд улс төрчид хэрхэн хандах, ирэх сонгууль ямар болохыг л харая гэж бодож байна. Миний сонсноор одоо хуулийн төсөл боловсруулж байгаа. УИХ-д удахгүй өргөн барихаар янз бүрийн санал гарах байх. Зарим улс орны туршлагаар сонгуулийн маргаан шийдэх түргэвчилсэн шүүхийн тогтолцоо бий. Гэхдээ энэ нь эцэс төгсгөлгүй маргаан үүсгэх вий гэдгийг харах хэрэгтэй.

-Шинээр боловсруулж буй Сонгуулийн шинэ хуулийн төслийн гол онцлог юу байна гэж та үзэж байна вэ?

-Миний сонсоноор сонгуулийн хуулийн сурталчилгааг 14 хоног болгож багасгана гэсэн. Дээр нь сонгуулийн сурталчилгаанд зориулсан санхүүжилт босгох нэр дэвшигчийн данс гэдэг ойлголт гарч ирж байгаа. Өөрөөр хэлбэл дөрөв эсвэл гурван жилийн хугацаанд данс нээж түүндээ сонгуулийн үеэр зарцуулах мөнгө цуглуулах эрх нээгдэж буй юм. Мөн нэр дэвшигчийн сонгуулийн үеэр гаргах зардлыг бууруулж байгаа гэсэн. Гэвч энэ нь хангалттай түвшинд хүртэл буурна гэдэг би эргэлзэж байна. Учир нь манай хэвлэл мэдээллийн салбар сонгуулиас сонгуулийн хооронд амьдарч байгаа. Иймд үнэ төлбөргүйгээр сонгуулийн сурталчилгаа хийх, компанит ажлыг дэмжихгүй юм шиг байна лээ. Уг нь үүнийг дэмжих юм бол их сайн. Нөгөө талдаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл сонгогчдыг уйдтал сурталчилгаа хийх ёсгүй. Гэтэл манайд сонгуулийн сурталчилгаа залхтал явуулдаг. Өнгөрсөн хугацаанд нэр дэвшигчдын нийт зардлын 60-70 хувь нь сурталчилгаанд зарцуулагдаж байсан судалгаа бий. Телевизээр дамжуулсан нэг мэдээ 500-1 сая төгрөг хүрч байсан. Надад шинээр боловсруулж буй хуулийн төсөлд орхигдсон байж магадгүй гэж эмээж байгаа нэг асуудал бий.  Энэ нь интернет ертөнц. Үүгээр дамжуулж буй сонгуулийн сурталчилгааг сайтар зохицуулах хэрэгтэй. 2012 оны сонгуулиар үүнийг зохицуулж чадаагүй.Твитер, фейсбүүк ертөнцөд сонгууль асар хурдацтай идвэхждэг. Хүмүүсийг талцуулдаг, улс төрийн үзэл бодол, байр сууриа чөлөөтэй илэрхийлдэг талбар болгож хувиргадаг юм. Ийм байж болно. Гэхдээ тодорхой хамжаа хязгаар байх ёстой.

-Тэгэхээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл төрөөс ямар нэг санхүүжилт авдаггүй. Өөрсдөө бизнесийн зарчмаар санхүүжиж амьдардаг. Иймд үнэ төлбөргүй сурталчилгаа хийхгүй гэдэг нь тэдний эрхийн асуудал юм биш үү?

-Тийм.  Төлбөртэй байж болно. Цаг, хэмжээг нь хязгаарлаж өгөх нь зүйтэй.  Гэтэл 24 цагын эфирын хоёр цагаас илүүгүй хугацаа нь сурталчилгаанд зарцуулах ёстой гэхэд бослого гарах нь холгүй байна. Энэ бол сайн зүйл биш. Уг нь хэт их улс төржихөөс татгалзуулах арга юм. Бусад орнуудад сонгууль болж байгаа нь иргэдэд ямар нэг дарамт шахалт болдоггүй. Иргэд хүсвэл телевизээр явж байгаа ганц нэг сурталчилгааг нь үздэг. Сонин, сэтгүүлийг нь уншдаг, уулзалт ярилцлага дээр нь очдог юм. Түүнээс биш хэвлэл мэдээллээр зогсоо зайгүй сурталчилгаагаар нүддэг технологи байхгүй. Манайх хэт ир сурталчилгаа хийж байгаа нь асар их мөнгөөр сонгууль явуулдаг байдалд хүргэж байна. Үүний үр дүн нь мөнгөтэй хүн л УИХ-д нэр дэвшин өрсөлддөг. Мөнгөгүй бол чадахгүй байдалд хүрч байгаа юм. Тэгэхээр цаашид мөнгөгүй байсан ч сонгуульд нэр дэвшин өрсөлддөг байх боломж олгох ёстой. Тухайлбал, олон нийтээс мөнгө босгодог, бага зардлаар сонгуульд өрсөлдөөд ялж болдог тогтолцоо бидэнд хэрэгтэй. Сонгуулийн тогтолцоогоо өөрчлөхгүй бол баян, уламжлалт арга барилаар орон нутгийнхнаа аргаддаг, мөнгө тараадаг хүмүүс л ялалт байгуулна. Залуу хүн, эмэгтэй хүн хоёр энэ хүчтэй өрсөлдөөнд орж ирэх боломжгүй болно. Иймд сонгуулийн сурталчилгааг хумих эсэх асуудлыг шийдвэр гаргачдын мэдэх хэрэг. Харин өнөөдөр хийх үү, дараа нь болох уу гэдэг нь тэдний сонголтын асуудал юм.

-Ард түмэн төрийн эрх баригчид бидний татварын мөнгийг зөв зарцуулж аж амьдралаа өөд татахыг хүсдэг. Тэгэхээр парламентийг чадваржуулах талаар ямар ажил хийх ёстой вэ?

-Одоохондоо энэ бол хэцүү асуудал. Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой яригдах зүйл. Судлаач хүний хувьд миний харж буйгаар сонгуулийн үр дүнгээр байгуулагдаж байгаа 76 мандаттай парламентын гишүүний тоо цөөн байна. Олон улсын жишигт кубрутын систем гэж бий. энэ сисметээр аваад үзвэл манайд 100-аас дээш гишүүнтэй парламент байвал харьцангуй сайн ажиллах юм. Гэтэл бид цөөхөн хүн сонгоод тэднээс хариуцлага нэхдэг. Одоо мөрдөж буй хуулиар УИХ-ын 39 гишүүн ирхэд хурлын ирц бүрдэж хуралддаг. Үүнээс 21 нь санал өгхөд аливаа асуудал шууд батлагдах боломжтой. Байнгын хороонд яриагүй асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцдэггүй. Тэгэхээр Байнгын хороогоор 5-6 хүн хэлэлцэж шийдээд хууль батлах боломж бас бүрдсэн юм.  Иймээс парламентаа чадвахжуулахыг хүсвэл гишүүдийн тоог нэмэхээс өөр гарцгүй. Энэ бол дэлхий нийтийн туршлагаар тогтоогдсон асуудал.

-Тэгвэл парламент хэдэн гишүүнтэй байх ёстой гэж?


-Судлаачид145 гишүүнтэй байх ёстой гэж үздэг. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гээд засаглалын интитуц хоорондын хяналт тэнцэлийг алдагдуулахгүйн тулд парламентийн гишүүний тоог нэмэгдүүлж байж чадвахжина. Энэ бол Үндсэн хуультай холбоотой асуудал. Тэгэхээр Үндсэн хуульд УИХ-тай холбоотой заалтуудыг өөрчлөх эсэх нь олон нийтэд сонирхолтой анхаарал татсан асуудал байх болов уу. Олон нийтэд хэрхэн зөв ойлгуулах вэ гэдгээс бүх зүйл шалтгаална. Буруу ойлголт өгч, тайлбарлах юм бол хэн ч энэ өөрчлөлтийг дэмжихгүй гэж би бодож байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан