Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Каннын кино наадам эхэллээ


Каннын олон улсын кино наадам Францын Лазурнын эрэгт өчигдөр эхэллээ. Энэ жилийн наадам Францын найруулагч Эмманюэль Беркогийн “Толгойгоо өндөр өргөж” гэсэн залуучуудын гэмт хэргийн тухай киногоор эхэлж байна. Харин 10 хоногийн дараа энэ наадам мөн л Францын найруулагч Люк Жакийн “Мөс, тэнгэр хоёр” киногоор өндөрлөнө.
Каннын наадмын “Алтан далдуу” шагналын төлөө энэ жил 19 кино өрсөлдөх юм.
Наадмын шүүгчдийг энэ жил Америкийн найруулагч, зохиолч, продюсер ах дүү Жоэл, Итан Коэн нар ахална. Харин бүрэлдэхүүнд нь Францын жүжигчин Софи Марсо, Английн жүжигчин Сиенна Миллер, Канадын найруулагч Ксавье Долан, Америкийн жүжигчин Жейк Жилленхол, Мексикийн найруулагч Гильермо дель Иоро нар багтжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан