Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.БААСАНХҮҮ: Ерөнхий сайдыг огцруулахыг 4-5 гишүүн дэмжсэн


Өргөдлийн байнгын хо­рооны дарга О.Баасан­хүү Ерөнхий сайд Ч.Сайхан­би­лэ­гийг огцруулах асуудлыг өр­гөн барихаар судалж эхэл­жээ. Хоёрхон компаниас хамаа­ралтайгаар эдийн засгийг сэргээнэ гэж байгаа болон хууль зөрчиж буй гэж үзсэн гэнэ. Иргэдээс Өргөдлийн байнгын хороонд өргөдөл, гомдол их ирж байгаа төдийгүй түүний саналыг УИХ-ын хэд хэдэн гишүүн дэмжиж гарын үсэг зурахаа илэрхийлсэн байна. Тэрээр “Тавантолгой, Оюутолгойг л ажиллуулъя гэхээс өөр ажил хийхгүй байна. Хийх дургүй хүнээр хийлгэх гэж суулгах албагүй. Ерөнхий сайд хийж чадах хүн зөндөө байна” гэлээ. Огцруулах бичигт 19 гишүүн гарын үсэг зурах ёстой байдаг бол одоогоор 4-5 гишүүн санал нэгдсэнээ илэрхийлжээ.
Түүнээс гадна Улаанбаатар дахь газар, сургууль, цэцэр­лэгтэй холбоотой 1200 гаруй өргөдөл ирсэн учир нийс­лэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг нээлттэй хэлэл­цүү­лэгт урьсан ч иргэдийн өргөд­лүүдийг танилцуулж, шийд­вэрлэх үүрэг өгөхөөр төлөв­лөжээ. Гэр хүссэн өргөдөл байнга ирж байгаа болохоор нийслэлтэй холбоотой асуу­далтай хамт цэгцлэхээ хэлэв.
Өчигдөр боловсролын тухай хуулиар хэлэлцүүлэг хийх байтал хойшилжээ. Боловс­рол, соёл, шинжлэх ухаа­ны сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нь хэлэлцүүлэгт ирээгүй гэнэ. Иймээс Ерөнхий сайдад албан бичиг явуулж, хэлэлцүүлэг явуулахаар төлөвлөсөн зард­­лыг төлүүлж, УИХ-ыг хо­хи­­ролгүй болгох ёстойг мэ­дэгд­жээ. Хэрэв хохирлыг барагдуулахгүй бол шүүхэд хандах аж.
Өргөдлийн байнгын хороо АТГ-тай хамтарч газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад шалгалт хийхээр болжээ. “Петро Чайна Данчин Тамсаг” компанид монгол хятад ажилчдын аж­лын үүрэг, хуваарь ялгаатай байд­гийг газар дээр нь судлах гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан