Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дуучин Сара Брайтман сансарт нисэхээс татгалзлаа


Оддын хотхонд бэлтгэл хийж байсан дуучин Сара Брайтман Олон улсын сансрын станцад зочлохоор сансарт нисэхээ больж байгаагаа зарлаж бэлтгэл сургуулилтаа зогсоон дөрөвдүгээр сарын 28-нд Оросыг орхин явжээ.  “Манай гаригийн шилдэг сопрано дуучин сансарт нисэх гэсэн өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхээр 2012 оноос ярьж байснаа болихоор шийдлээ. Гэхдээ тэр хэрвээ хүсэх юм бол бид түүнийг дахин дэмжихэд бэлэн байгаа” хэмээн Space Adventures компанийн тэргүүн Эрик Андерсон мэдэгдсэн байна. 

Сара Брайтман энэ оны аравдугаар сард  тойрог замд гарч Олон улсын сансрын станц руу очихоор нэгдүгээр сараас эхлэн Оддын хотхонд сургуулилж байсан юм. Түүний гол өрсөлдөгч японы иргэн  Сатоши Такамацугийн бэлтгэл британийн дуучныхаас илүү байгаа гэж Интерфакс агентлаг дамжуулсан байна. 54 настай дуучин Брайтман сансарт нисэхээс татгалзсанаа гэр бүлийн байдлаас гэж тайлбарлажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан