Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр хорооллын дахин төлөвлөлтөд БНХАУ хамтран ажиллана


БНХАУ-ын “Жи Ди” ХХК нийслэлийн Засаг даргын тамгын газраас хэрэгжүүлж байгаа гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах ажил гар бие оролцон   Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын  53,5 га талбайг  дахин төлөвлөж тохижуулахаар  эхний 22 айлын газрыг чөлөөлж ажлаа эхлээд  байгаа юм.
НИТХ-ын дарга Д.Баттулга Бээжин хотод албан айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд НИТХ, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Бээжин дэх Монгол Улсын Элчин сайдын яам, Бээжин хотын Ардын Засгийн газар хамтран  “Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт ба хөрөнгө оруулалт 2015” уулзалт зохион байгуулсан юм. Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо,  Ханын материал орчимд төсөл хэрэгжүүлэгч “Жи Ди” ХХК  БНХАУ-ын “Чайна” констракшн болон “Жи Дун” компанитай хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурсны дагуу хятадын тал ийн ажиллаж байгаа  юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан