Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Ганхуяг: Аж үйлдвэржсэнээр Эдийн засгийн өсөлт тогтворжино

УИХ-ын гишүүн  Д.Ганхуягтай ярилцлаа

-УИХ-аар Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын төслийг хэлэлцэж эхлээд байна. Энэхүү бодлогын баримт бичгийн төсөлд тусгагдсан онцлох заалтуудыг дурдвал?

-    Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод экспортын баримжаатай, хувийн хэвшилд түшиглэсэн өндөр технологит, үүний дотор мэдээлэл, харилцаа холбоо, био, нано технологи, транзит тээвэр, ложистик сүлжээ, санхүүгийн зуучлалын үйлчилгээ, уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гүн боловсруулахад суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ, мэдлэгт суурилсан, тогтвортой эдийн засгийн хөгжлийг үндэсний хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон тодорхойлсон.
Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт:
-  үйлдвэржүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх.
- эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг хангахын тулд ашигт малтмалыг түүхий эд хэлбэрээр гаргахыг үе шаттай багасгах, түүнчлэн экспортолж байгаа бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг олон улсын стандартад нийцүүлэн шат дараатай ахиулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бодлого баримтлах;
- малын гаралтай түүхий эд, ноос, ноолуур, арьс ширийг боловсруулж,  зах зээлд нийлүүлдэг болох.
Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дээрх зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд 2014 оны 12 сард батлагдсан Засгийн газрын бүтцийн тухай хуулиар Аж үйлдвэрийн яам шинээр байгуулагдаж, энэ яамны эрхлэх асуудлын хүрээнд хүнд, хөнгөн, жижиг дунд үйлдвэрийн бодлого, үйлдвэрлэл, технологийн парк, чөлөөт бүсийн хөгжил, гадаад дотоод худалдаа, үйлчилгээ, экспорт, импортын асуудлуудыг хамрах болсон.
Энэ байдалтай уялдуулж Засгийн газар эдгээр салбаруудын буюу Аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг цогцоор нь тодорхойлох, энэ салбарт дэвшилтэт техник, технологи, өндөр технологи, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэр, үйлчилгээг бий болгож Монгол улсын тогтвортой хөгжлийг хангах Тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх зорилгоор Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын төслийн 2015 оны 2 дугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн байна.

-Манай улсын аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадвар ямар хэмжээнд байгаа гэж та   харж байна вэ?

-Манай улсын аж үйлдвэрийн салбарын бүтэц нь уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурласан, хялбар технологи дээр суурилсан өрөөсгөл бүтэцтэй байгаа бөгөөд экспортод гаргасан бараа бүтээгдэхүүний 81.9 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Түүнчлэн экспортын бүтээгдэхүүний 97 хувийг технологийн багтаамж багатай болон нам технологит бүтээгдэхүүн эзэлж байна. Мөн манай улсын боловсруулах аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортод өндөр технологи ашигласан бүтээгдэхүүний эзлэх хувь 1.5 орчим хувь байгаа нь олон улсын хэмжээнд нилээд доогуур үзүүлэлт юм. Эдгээр үзүүлэлт нь манай улсын аж үйлдвэрийн салбарын бүтээмж, өрсөлдөх чадвар сул байгааг харуулж байна.

-Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын өнөөгийн байдлыг тодорхойлбол?


Аж үйлдвэрийн салбарын талаар бодлого, хөтөлбөрүүд Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолоор удаа дараа батлагдсан боловч хэрэгжилт хангалтгүй, хэрэгжүүлэх механизм тодорхой бус, Засгийн газрын олон байгууллагад бодлогын асуудал хуваагдаж нэгдсэн  болон тогтвортой бодлогогүй, удирдлага зохион байгуулалт сул, суурь судалгаагүй явж  ирсэн нь салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байна.
Бодлогын зорилго нь аж үйлдвэрийн салбарыг дэвшилтэт техник, өндөртехнологи, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгож МонголУлсын тогтвортой хөгжлийг хангах тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд оршино.

-Улс орны хөгжлийн нэг хэмжүүр нь аж үйлдвэрийн салбар нь байдаг. Аж үйлдвэрийн бүтэц ямар байх вэ?


Аж үйлдвэр нь хүмүүсийн амьдралын хэрэглээний бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэх, нийлүүлэх эдийн засгийн үйл ажиллагаа юм. Аж үйлдвэрийн бүтэц нь тухайн улсын эдийн засаг, аж үйлдвэр салбарт дарах жин, аж үйлдвэрийн төрөл, давхрага хоорондын уялдааг илэрхийлнэ.
Эдийн засгийн бүтэц бол хүмүүсийн амьдралд шаардагдах  аж үйлдвэрийн салбараас бий болох бараа, үйлчилгээний үйлдвэр, бараа эргэлт болон ложистик, хэрэглээг нийтэд нь агуулж, аж үйлдвэрийн бүтэц эдгээрийн дотроос үйлдвэр буюу бараа, үйлчилгээг нийлүүлэх аж үйлдвэрийн төрөл давхарга хоорондын уялдаа, бүтцийг хамаардаг. Аж үйлдвэрийн бүтэц нь тухайн улсын хөгжил дэвшилтэй нягт уялдан өөрчлөгдөгийг стастик судалгаагаар тогтоож байна. Эрдэмтэд эдийн засгийн хөгжил дэвшлийн голлох нөхцлүүд, түүний дотор аж үйлдвэрийг 1-4 ангилалд хувааж, шатлал доторх төрөлжилт, давхаргажилтын байдалд  судалгаа, шинжилгээ, дүгнэлт  хийж, холбогдох арга хэмжээг авч ирсэн. Улс орны орны хөгжлийн түвшин дээшлэх тусам эдийн засгийн салбар дахь аж үйлдвэрийн салбарын шатлал дээшилж, төрөлжилт, давхаргажилт нэмэгдэж ирсэн  нь судалгаанаас харагдаж байна.

-Аж үйлдвэрийн салбарын бүтцийн өөрчлөлтийг хийхдээ маш их судалгаанд үндэслэн хийх ёстой байх?

Аж үйлдвэрийн бүтцийн огцом өөрчлөлт нь өргөн хэрэглээний бүтээгдэхүүний тухайлбал нефтийн хямрал (1973он oil shock), түүнчлэн үндэсний валютын ханшны уналтын үе мөчлөгүүдэд хүчтэй явагдаж ирсэн.
1).Аж үйлдвэрийн салбар (шатлал, төрөл, давхарагажилт) хоорондын орлогын ялгаа;
Технологийн дэвшил нэвтэрснээр  аж үйлдвэрийн салбарын бүтээмж дээшилж, аж үйлдвэрлэлийн шатлал хооронд орлогын ялгаа ихэсч, орлого өндөртэй салбар руу ажиллах хүчний шилжилт явагддаг. Нэгдүгээр буюу эхний шатлалын аж үйлдвэрийн нь хоёрдугаар шатлалын аж үйлдвэрийн салбараас технологийн дэвшилд нэвтэрснээр үйлдвэрлэлийн хэмжээ маш ихээр нэмэгддэг онцлогтой.
2).Эрэлтийн бүтцийн өөрчлөлт;
Орлогын түвшин дээшлэхэд хэрэглээний бүтэц өөрчлөгдөж, бараанаас илүү үйлчилгээний эрэлт нэмэгддэг.
3).Олон улсын харилцаа...
Өөрийн оронд үйлдвэрлэснээс гадаад оронд үйлдвэрлэж өөрийн оронд импортох нь ашигтай тохиолдолд тухайн шатлал болон төрлийн аж үйлдвэрийн салбарын аж үйлдвэрийн бүтцэд эзлэх хувь хэмжээ буурдаг.
4).Төрийн бодлого...
Аж үйлвэрийн салбарт бодлогоор зарим аж үйлдвэрийн салбарыг дэмжиж өсгөх, эсхүл хамгаалах бодлогыг хэрэгжүүлснээр аж үйлдвэрийн бүтцэд өөрчлөлт ордог.
Түүх, судалгаанаас харахад Аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлт нь эдийн засгийн өсөлтийн мөчлөгтэй маш нарийн уялдаатай байдаг. Өнөөгийн хөгжилтэй орнуудад эдийн засгийн өндөр өсөлтийг ХАА  үйлдвэрээс боловсруулах үйлдвэрт чиглэсэн бүтцийн өөрчлөлтийг хийж чадсанаар бий болгосон. Бүтээмжийн өсөлт өндөртэй аж үйлдвэрийн салбар руу ажиллах хүчин, капитал болон түүний хуримтлал зэрэг үйлдвэрийн гол хүчин зүйлс шилжих нь улс орны нийт бүтээмжийг дээшлүүлж, эдийн засгийн өндөр өсөлтийг бий болгох боломжийг бүрдүүлж байна.
Түүнчлэн хөгжилтэй орнуудад Эдийн засгийн бодит өсөлтөд капитал, ажиллах хүчин, өргөн утгыг агуулсан технологийн дэвшил гэсэн "бүтээмжийн бүх хүчин зүйл" (total factor productivity-ТFP)-с хамааруулсан судалгааг тогтмол хийж эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлж байна.

-Бодлогын энэ баримт бичгийн гол  зориолгоос дурдвал. Өнөөдөр салбар бүр бодлоготой боллоо. Гэвч цаасан дээр буусан бодлого бодит амьдрал дээр хэрэгждэггүй гэсэн шүүмжлэл бий?

Төрөөс аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлого нь Төрийн санаачлага манлайлалаар тэргүүлэх аж үйлдвэрийн салбарын хөгжлийг хурдасгах, зарим салбарыг хамгаалан хөгжүүлэх зорилт юм. Гэхдээ нийт аж үйлдвэрийн салбарыг хөгжих нөхцлийг хангахын тулд өрсөлдөөнийг хязгаарлах, боомилох арга хэмжээ явуулахгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй юм.
1948 онд НҮБ-ын стастикийн хороо "эдийн засгийн бүх үйл ажиллагааны олон улсын стандарчлагдсан аж үйлдвэрийн ангилал" (International Standart Industrial Classification of All Economic Activities, ISIC)-ыг гаргаж эхэлсэн. Энэ үеэс хойш хөгжилтэй орнууд ISIC-н хүрээнд өөрийн орны Стандарчлагдсан Аж үйлдвэрийн ангилалыг тогтоож, тогтмол хугацаанд өөрчлөлт оруулж, аж үйлдвэрийн оновчтой бодлого тодорхойлох, аж үйлдвэрийн бүтэц, шатлал, төрөл, давхаргажилтын байдалд судалгаа хийх, мэдээллийн сан бий болгох бүтэц, тогтолцоотой болсон юм.

-Аж үйлдвэрийн салбарын талаар бодлого, хөтөлбөр батлагдан гарч байсан ч хэрэгжилт хангалтгүй байсан талаар та түрүүн дурдсан. Үүний шалтгааныг та юу гэж харж байгаа вэ?

-Монгол улсын тухайд Аж үйлдвэрийн талаар баримтлах бодлоготой болохоос гадна эдийн засагт бодит өсөлтийг бий болгох болон эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд   эдийн засгийн бүх үйл ажиллагааны  стандарчлагдсан аж үйлдвэрийн ангилалтай болох, энэ ангилалд үндэслэн эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд аж үйлдвэрийн шатлал, бүтэцжилт, давхаргажилтын байдалд тогтмол хугацаанд судалгаа шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд аж үйлдвэрийн бүтцийг өөрчлөх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх, түүнчлэн TFP-н судалгааг тогтмолжуулах зэрэг арга хэмжээг авах шаардлагатай байна.
          Монгол улсын тухайд өнөөгийн тулгамдсан асуудал нь Томоохон төслүүдийг зөв явуулах хэрэгтэй гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу. Гэхдээ "буруу" явуулчихаад, дараа нь тохироо буюу гэрээнээсээ буцах гэсэн үйлдэл нь хөрөнгө оруулагчийн итгэлийг бууруулах гэхчлэн илүү хохирол үзэх тохиолдол олон оронд ихээр гарч байснийг Бид сайтар бодох учиртай.
         Гэсэн ч хүний хөгжилд суурилсан Аж үйлдвэрийн салбарыг судалгаагүйгээр хөгжүүлэх нь боломж хомс гэдэгт онцгой анхаарах хэрэгтэй юм. Мөн бусад орны туршлагаас харахад Эдийн засаг, аж үйлдвэрийн болон аж үйлдвэрийн технологийн нэгдсэн судалгааны хүрээлэнтэй,  дээр нь аж үйлдвэржсэн ихэнх оронд эдийн засаг, аж үйлдвэрийн бодлого нь нягт уялдаатай, Засгийн газрын нэг л байгууллага энэ ажлыг хариуцдаг, урт хугацаанд бодлого нь тогтвортой  явж ирсэнд онцгой анхаарах хэрэгтэй юм.

-Энэхүү бодлого хэрэгжсэнээр бодитой ямар үр дүн гарна гэж үзэж байгаа вэ?

Гэхдээ Монгол улсад богино, дунд хугацаанд баялагийн нөөц ихтэй орон учраас баялагийг үр өгөөж өндөртэй ашиглах замаар Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлснээр эдийн засаг тогтвортой өснө. Эдийн засгийн өсөлтийн гол сурвалж нь капитал, түүний хуримтлал, ажиллах хүчний мэрэгжил ба ур чадвар, технологийн хөгжлийн түвшин бөгөөд эдгээр зорилгыг хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулах цаг нь болсон.
Бодлогын зорилго нь аж үйлдвэрийн салбарыг дэвшилтэт техник, технологи өндөр технологи, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгож Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд оршино.
Бодлого хэрэгжсэнээр боловсруулах  аж үйлдвэрийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн жин нэмэгдэж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дотоодын хэрэгцээгээ хангаж, дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн экспортлогч орон болно. Түүнчлэн судалгаа хөгжлийн боловсруулалтын ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулж, үйлдвэрлэл, технологийн парк, үйлдвэрийн кластер, логистикийн сүлжээг хөгжүүлнэ.

0 Сэтгэгдэл
Ediin zasagiig budaa bolgchihood bas ichihgui yariad baihiin duusdgui yaria yaria nevtruulgiin garuud mongiig budaa bologson doo
Doliriin ugend hen itgeh ve. Hudlaa bitgii shaa! Ichdeggui novshoo
Хамгийн их уншсан