Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийн өдөр-Манай гэр бүлийн 68 хувь нь сэтгэл хангалуун бус


Тавдугаар сарын 15-ныг дэлхий нийтээрээ Гэр бүлийн өдөр хэмээн тэмдэглэдэг. НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн тавдугаар capын 15-ны өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталсны дагуу энэ өдөр Олон улсын “Гэр бүл”-ийн өдөр тохиож байна.
Дэлхий дахинаа нийгмийн хамгийн анхдагч нэгж болсон гэр бүлд тулгамдаж байдаг олон асуудалд олон нийт, нийгмийн анхаарлыг хандуулахад энэ өдрийн зорилго оршдог байна. Дэлхий даяар улс төр эдийн засгийн хямрал, дайн самуун, байгаль орчны бохирдол, байгалийн гамшиг, өвчин эмгэгийн тархалт  зэрэг нь нийгмийн анхдагч нэгж гэр бүлийн амьдралд нөлөөлсөөр байгаа.
Монгол Улс энэ өдрийг энэ жил 10  дахь удаагаа тэмдэглэж байна.
 Улсын Их Хурлын 2003 оны 16 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлого”-ын 4-д “Гэр бүлийн харилцааны эрх зүйн орчинг одоогийнхоос илүү боловсронгуй болгож, гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааныг гэр бүлийн асуудлаар мэргэшсэн шүүгч шийдвэрлэдэг болох”-оор, Улсын Их Хурлын 2004 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”-ын 2.1-д Гэр бүл нь хүний амьдралын анхдагч орчин, нийгмийн үндсэн нэгж гэж үзэж түүний хөгжлийн тухай асуудлыг төрийн бодлогын төвд байлгахаар тус тус заасан байдаг.

Өнөөдөр Монгол Улсын хүн ам 3,0 саяд хүрч түүний 10 шахам хувийг ахмад настнууд, 27.7 хувийг 0-14 насны хүүхэд, 37,5 хувийг 15-34 насны өсвөр үе, залуучууд эзэлж байна. 1963-2010 оны хоорондох 44 жилд хүн амын тоо 2.6 дахин нэмэгдсэн байхад өрхийн тоо 3 дахин буюу илүү хурдан өсчээ. 2008 оноос өрхийн тоо эрс нэмэгдэж, өмнөх жилүүдэд нь 14-21 мянгаар нэмэгдэж байсан өрхийн тоо 2008 онд даруй 32.1 мянгаар, 2006 онд 387 мянган өрхөөр өсчээ.
2010 оны тооллогоор гэр бүлтэй болон хамт амьдардаг хүн амын 86 хувь нь хууль ёсны батлуулсан гэр бүл, 14 хувь нь батлуулаагүй гэр бүлтэй байна.
Гэр бүлийн амьдралдаа сэтгэл хангалуун байх нь хүн ардын хамгийн том аз жаргал билээ. Гэтэл манай улсын насанд хүрсэн иргэдийн гурван хүн тутмын нэг нь амьдралдаа сэтгэл хангалуун бус байгаа нь судалгаанаас харагдаж байна. Гэр бүлүүдийн 68,4%-д нь гэр бүлийн харилцааны зөрчил, маргаантай байгаа нь нийт гэр бүлүүдэд гэр бүлийн боловсрол олгох зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан