Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Залуучуудын чуулга уулзалт өнөөдөр эхэлнэ

Монгол Улсын Засгийн газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2015 оныг “Монгол Улсын хөгжилд залуучуудын оролцоо” уриан дор “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.
Залуучуудын хөгжлийг дэмжих жилийн хүрээнд хийгдэх томоохон ажлын нэг нь Монгол Улсын Засгийн газар, Азийн залуучуудын зөвлөл, Монголын залуучуудын холбоо хамтран зохион байгуулж буй Азийн залуучуудын зөвлөлийн XIII ерөнхий ассамблей юм. Өнөөдөр эхэлж буй чуулга уулзалт энэ сарын 21-нийг дуустал үргэлжлэх бөгөөд “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн хүрээнд 23 улсын бодлого боловсруулагч, судлаач эрдэмтэд болоод шийдвэр гаргах түвшний нийт 600 гаруй зочид төлөөлөгч оролцох юм.
Чуулганы гол зорилго нь Азийн орнуудын залуучуудын “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ын нэн тэргүүний чиглэлийг тодорхойлох, гишүүн орны төлөөлөгчдийн харилцаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, тэднийг нэгтгэх, өөр хоорондоо туршлага солилцох боломж олгоход чиглэж байгаа юм. XIII ассамблейн хүрээнд Азийн залуучуудын боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, жендер, нийгэм дэх залуучуудын үүрэг оролцоо, улс орнуудын төрөөс баримтлах залуучуудын тухай бодлого, хөтөлбөрүүд зэрэг дэд сэдвийн дор зохиогдоно.
Мөн чуулганы үеэр “Зүүн хойд Азийн залуучуудын симпозиум”, “Хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч залуучуудын форум”-ыг хамтатган зохион байгуулах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан