Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зоогийн газрын үүдэнд буудалцаан болж 9 байкер амь үрэгджээ


Америкийн Техас мужийн Уэйко  хотод зоогийн газрын үүдэнд өөр зуураа дайсагнадаг байкерын клубын гишүүд буудалцаж хамгийн багаар бодоход 9 хүн нас барж, 18 хүн шархадсаныг  эмнэлэгт хүргэжээ. Тэнд цугларсан байкерын дайсагнагч бүлгүүдийн хэдэн зуун хүн эхлээд  муудалцаж хэрэлдээд улмаар бороохой, хутга шөвгөндөө хүрч, дараа нь  буудалцаж эхэлсэн гэнэ. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр бол тэнд байкерын гурван ч бүлэглэлийн хүмүүс байж, буудалцаан гурван газар болжээ. Цагдаагийнхан гэмт хэрэг гарсан газрын бүслэн хаасан байна. Азаар хөндлөнгийн хүмүүс, хууль сахиулагчид өртөөгүй, амь алдсан, шархадсан хүмүүс бүгд байкерын клубын гишүүд байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан