Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ
Орон нутагт 300 мянган орон сууц барихаар болжээ
Энэ онд 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчилнэ
3х3: Монголын шигшээ өнөөдөр Азийн аваргын эхний тоглолтоо хийнэ
Нийслэлийн зургаан дүүрэг болон төв аймгийн зарим байршилд цахилгаан эрчим хүч хязгаарлана
“Спартак” балетыг таван жилийн дараа тайзнаа дахин толилуулна
Дөрөвдүгээр сард зохион байгуулах бөхийн барилдааны хуваарь
Улаанбаатарт 0 хэм дулаан, үүлшинэ
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хамтран сайжруулах талаар санал солилцлоо
Эстони улс 18-наас эхлэн Оростой төмөр замын харилцаагаа цуцаллаа
Балти орчмын Эстони улс энэ долоо хоногоос ОХУ-тай төмөр замын харилцаагаа зогсоож байгаагаа мэдэгдсэн байна. Москвагаас хамгийн сүүлийн галт тэрэг өчигдөр орон Таллин руу хөдөллөө гэж эстонийн тээврийн Go Rail компанийн сайтад мэдээлжээ.
“Go Rail компанийн захирал Алар Пинсель эстони болон оросын төмөр замын байгууллагын хооронд яриа хэлэлцээр хийж Москва-Таллин чиглэлийн уламжлалт төмөр замын харилцааг сэргээх талаар ярилцах байх гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн” гэж энэ мэдээнд дурджээ.
Ноён Пинсель “Интерфакс” агентлагт өгсөн ярилцлагадаа Москва-Таллины чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоож байгаагаа ОХУ-аас эстонид ирдэг жуулчдын тоо эрс буурсантай холбон тайлбарлаад үүнээс болж тээврийн компани алдагдалд орсон гэжээ.
Төмөр замын харилцааг үргэлжлүүлэхэд бэлэн байгаа ч нэгэнт зорчигчид цөөрсөн тул хоёр тал ямар ч шийдэлд хүрч чадаагүй байгаа юм байна. Тээврийн хувийн хэвшлийн Go Rail компани энэ хооронд 1998 оноос эхлдэн үйлчилж 2,5 сая зорчигч тээвэрлэсэн гэнэ.

0 Сэтгэгдэл