Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай улс “Рио+20”-д оролцоно

Дэлхийн даяар тогтвортой хөгжлийн чиг баримжаагаа дүгнэж, ногоон эдийн засгийн нэгдсэн бичиг баримтаа гаргаж, батлах “Рио+20” чуулга уулзалт энэ сарын 13-22-ны өдрүүдэд Бразилийн Рио-Де-Жанейро хотноо болох гэж  байна.  Энэхүү дээд хэмжээний уулзалтад НҮБ-ын гишүүн 130 орчим орны төрийн тэргүүн, өндөр албан тушаалтнууд, байгаль орчны салбарын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид  оролцох юм.  Манай улсын хувьд  НҮБ, БОАЖЯ, ГХЯ хамтарсан ажлын хэсэг гарч  бэлтгэлээ хангаад байгаа аж. Түүнчлэн  уулзалтад  “Монгол Улсын тогтвортой хөгжил- өнгөрсөн, ирээдүйд” гэсэн сэдэвчилсэн хэлэлцүүлгийг  хоёр цагийн турш тавьж, бусад орнуудын туршлагыг сонсож, санал зөвлөмжийг авах юм байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ногоон эдийн засаг, сэргээгдэх эрчим хүчний  чиглэлээр арван минутын илтгэл тавих гэнэ.

Б.Мягмаржав

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан