Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Таван минутад таван улаан карт

Перугийн хөл бөмбөгийн шүүгч Рамон Бланко нэгэн тэмцээний төгсгөлд ердөө тавхан минутын дотор таван улаан карт харуулж тамирчдыг тэмцээнээс хассанаараа шинэ дээд амжилт тогтоолоо гэж ВВС мэдээллээ. “Альянс Лима” багийн “Реал Гарсиласо” багтай хийсэн тэмцээний үеэр энэ шүүгч “Альянс Лима” багийн дөрвөн хөлбөмбөгч, багийн ерөнхий дасгалжуулагч Гильмеро Сангинетти нарт  улаан карт гаргаж үзэгчийн суудалд шижүүлжээ.
Ингэснээр “Гарсиласо” баг 1:0-ээр хожиж, шүүгчид дургүйцсэн үзэгчид эмх замбараагүй байдал үүсгэснээр шүүгч Бланко цагдаагийн хамгаалалтын дор цэнгэлдэх хүрээлэнгээс гарахад хүрсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан