Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хурандаа нарын “матаас”

    “…Одоо нийгэмд хийж бүтээх бус, хэн нэг гадна, дотнын баян этгээд ирж газар нутгийг маань ухаад сайхан амьдруулна гэх хоосон мөрөөдөл мөөгөнцөр мэт газар авлаа..” гэж Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Нийгмийг аюулаас хамгаалах яаманд 20-30 жил ажилласан хурандаа нар хамтарсан мэдэгдэл хийлээ. Үүгээр зогсохгүй Монголын баялаг, иргэдийн мөнгө хэдхэн гэр бүлийн хувьчлалд очиж, үр хүүхдээрээ худ ураг болж, эдийн засгийн гэмт бүлэглэлийн түвшинд хүрсэн, хууль хүчний байгууллагыг гарын аясаар хөдөлдөг хувийн өс хонзон авах байгууллага болгосон талаар хатуухан дуугарлаа.

Урьд хожид хэлж байгаагүйгээр хүчирхийлэл, тарчлаалт, мансуурал, янхандалт зэрэг үгийг ашиглан хийсэн мэдэгдлээ хурандаа нар Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж болон УИХ гишүүн, Засгийн газар, Улс төрийн намын дарга нарт хаягласан байв. Ерөнхийлөгчийн гуншинг бүгдийг нь дурдсан учир нь манай улсын аюулгүй байдал тал талаасаа хэмлэгдсэн гэдгийг илэрхийлэх утгатай аж. Мөн насаараа хууль сахиулах байгууллагад хүчин зүтгэсэн ч, өдгөө улс орныхоо аюулгүй байдалд санаа зовнихын эрхэнд хэвлэлийн хурлаар байр сууриа илэрхийлж байгаа нь энэ гэнэ. Тэд мэдээллийнхээ эхэнд улс төрийн ямар нэг зорилго өчүүхэн ч агуулаагүй гэдгийг албан ёсоор илэрхийлсэн бөгөөд Монгол Улсын үндэстний язгуур эрх ашиг, ард иргэдийн ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж, цаашлаад Үндэсний аюулгүй байдал ноцтой зөрчигдсөн талаар мэдээлэл хийсэн юм.

Бид энэ үеэр ахмад хурандаа нараас үндэсний аюулгүй байдалд юу, хэрхэн нөлөөлж байгаа талаар сэтгэгдлийг нь сонслоо.

Э.Шоовдор: Гаднынхан өөрсдийн ашиг сонирхолд нийцсэн улс төрийн шийдвэр гаргуулж байна
(Тагнуулын Ерөнхий газрын хэлтсийн дарга асан, бэлтгэл хурандаа)
      
“Улстөрчдийг эрхшээлдээ оруулан хараат болгох гэсэн гаднынхны бодлого нөлөө манай улсад үе шаттай, эрчимтэй хэрэгжиж байна. Тэд санаагаа гүйцэлдүүлэхийн тулд гоё нэр, томьёогоор хууран нийгмийг бүхэлд нь төөрөгдүүлэх, хэт баян, нэн ядуу давхаргын ялгааг ихэсгэх замаар иргэдийн хооронд бие, биеэ үзэн ядах үзлийг түгээж, улс төр болон бүлэглэлээр нийгмийг талцуулж, ард иргэдийн сэтгэлийн тэнхээ, хатыг үгүй хийж байна. Мөн зарим улстөрчид 1990-ээд оноос эхэлсэн ардчиллын үнэт зүйлсийг зөвхөн либерал үзэл, гүн ухааны үүднээс тайлбарлаж, эрх чөлөөт нийгмийн үзэл санааг төрт ёс, түүхэн уламжлал, үндэсний үнэт зүйлсээр салган төөрөгдүүлэх сонирхлоо өнөөг хүртэл гээсэнгүй. Гэтэл энэ бүхнийг сөрөн ажиллаж, Үндэсний аюулгүй байдлыг хангахад голлох чиг үүрэгтэй Тагнуулын төв байгууллагын үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх, тогтвортой, тасралтгүй, ажиллах нөхцөл боломжийг тэд сүүлийн 20 жилийн хугацаанд дэс дараатай үгүй хийлээ. Тухайлбал, удирдлагыг нь есөн удаа сольж, удаа дараа явуулсан бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт нэрээр тусгайлан бэлтгэгдсэн, өндөр ур чадвартай, мэргэшсэн олон зуун тагнуулчдыг халж, тусгай албаны чадавхыг алдагдуулсанд манай нэр бүхий зарим улстөрчийн шууд оролцоо, нөлөө байсан. Хэдийгээр эдийн засаг өсч байгаа ч үүнийг дагаад гадаад орнуудын ашиг сонирхол нэмэгдэж байна. Энэ нь тэд манай улсын дотоод хэрэгт оролцох, нөлөөлөх, төрийн бодлого, шийдвэр гаргалтад шахалт дарамт үзүүлэх магадлал өндөрсөнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тухайн улсын тусгай албадын үйл ажилагаа идэвхжиж байгаа өнөө үед Үндэсний эрх ашгаа хамгаалах хүчин мөхөсдөх эрсдэл нэмэгдсээр байна гэсэн үг”.

Ч.Азар: Х.Тэмүүжин цагдаагийн байгууллагыг самарсан
(Цагдаагийн Ерөнхий газрын хэлтсийн дарга асан, “Монгол Улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе” төрийн бус байгууллагын тэргүүн, бэлтгэл хурандаа)

“Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын хүчний байгууллага хийх ёстой ажлаа хийдэггүй байдалд хүрсэн асуудал иргэдийн нүдэнд ил байна. Жишээлбэл, Монгол Улсын Ерөнхий Прокурор (асан Д.Дорлигжав) тушаал гаргаж, мөрдөн байцаагчийн эрхэнд халдсан. Эрүүгийн хэргийг мөрдөх үндэслэл байна гэвэл, эрүүгийн хэрэг үүсгээд шалгадаг эрх нь мөрдөн байцаагчид байдаг. Гэтэл дээх тушаалаас болж, мөрлөн шалгах ажиллагаа тасалдаж, одоог хүртэл үргэлжилж байна. Мөн сүүлийн үед цагдаагийн байгууллагын удирдлагыг хоёр гурван ч удаа солилоо. Энэ болгонд маш их хохирол гарч байгаа. Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин хүртэл Дотоодын цэргийг татан буулгаж, цагдаагийн цолд өөрчлөлт оруулсан аюултай зүйл боллоо. Энэ бүхнээс улбаалаад хүчний байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн итгэл хүсэл зорилго сарьнаж байна. Ер нь бол Хууль зүйн сайдаар Х.Тэмүүжин ажиллаж байхдаа манай улсын цагдаагийн байгууллагыг самраад хаячихсан. Өнөөдөр Тахар гээд нэг алба бас гараад ирлээ. Хууль дүрмийнхээ дагуу зүгээр л ажилладаг байсан. Ер нь хүчний байгууллагыг зохион байгуулалттайгаар өөрчилж, улс төрийн зорилгоор зарим байгууллагын дарга нарыг шалгадаг болж. Зарим газрын дарга, сайд нар төсвийн мөнгийг хэдэн саяар нь идэж байхад шалгахгүй мөртлөө заримыг нь ялгүй зүйл дээр өөнтөглөн хорьдог болж. Энд, Цөмийн газрын даргаар ажиллаж  Энхбат гэж хүнийг дурдаж болно. Урантай холбоотой асуудлаар холион бантан хутгаж, хутгачихаад Монгол Улсыг төлөөлөх Элчин сайд болоод гадаадад сууж байх жишээтэй. Тиймээс хүчний байгууллагынхан тангараг өргөчихөөд зарим нэг бусармаг үйлдэл гаргасан нөхдөд хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Цагдаагийн байгууллага уг нь хамгийн сайн ажилладаг. Өдөр шөнөгүй. Гэтэл удирдлагыг нь солиод, хүчийг нь сарниулаад байна. Хамгийн эмгэнэлтэй нь эрдмийн зэрэгтэй, мэргэшсэн ажлаа хийж чаддаг хүнийг халж хаячихаад зүгээр нэг Орос хэлний багш хүнийг оронд томилж байгаа нь үнэхээр аюул шүү”.

Г.Бямбасүрэн: Хил аюулгүй байдлыг зурвас алдагдсан
(Цагдаагийн дээд сургуулийн захирал асан, Хил хамгаалах байгууллагын ахмадын холбооны тэргүүн, бэлтгэл хурандаа)
  
“Монгол Улсын тусгаар тогтнол таван үндсэн шинжээр илэрхийлэгдэж байдаг. Гэвч энэ таван зарчим сэмээрхэн алдагдаж байна гэж би үзсэн. Үүний нэг нь 1993 оны хуулиар Хилийг цогц хамгаалж байсан Хилийн боомт хяналтын асуудлыг хилийн цэргээс салгасан явдал. Хоёрдугаарт, хилийн аюулгүй байдлын зурвас гэж байдаг. 10-15 км урт. Гэтэл үүнийг үл тоомсорлож, аж ахуйн нэгжүүдэд тухайлбал, уул уурхайн компаниудад энэ бүсэд олборлолт явуулах эрх олгож байна. Энэ чинь улсын халдашгүй дархан байдалд нөлөөлж байгаа асуудал. Мөн эх орны баялаг хилийн олон боомтоор гадагш гарах болсон байна. гэтэл төр үүнд хяналт тавихгүй байна. Монголын төрд эзэн байна уу. Энэ их баян зүгээр л боомт бүрээр урсаж эхэллээ. Монгол Улсын хилийг 80 гаруй жил хаасан ахмад хилчид миний хэлсэнтэй адил бодолтой байгаа. Улсын хилийн халдашгүй дархан байдал гэдэг тухайн улсын хамгийн чухал асуудал байдаг. Хилийн зурвас газрыг хууль ёсоор дахин тогтоох хэрэгтэй. Тиймээс Хилийн боомт хяналтын тухай хуулийг дахин мөрдүүлэх шаардлагатай байна.
Гэтэл сүүлийн жилүүдэд төрийн эрхэнд гарсан зарим этгээдүүд улс орноо хөгжүүлэх нэрийн дор Үндэсний аюулгүй байдал, улс орон, ард иргэдийн ашиг сонирхлыг умартан өөрийн болон гаднынхны эрх ашгийг дээгүүр тавьж, улсын бүрэн бүтэн байдал, улсын хийлийн халдашгүй дархан байдлыг алдагдуулах нөхцөлийг бүрдүүлж байна”.

0 Сэтгэгдэл
Зочин
zuv zuv odoo ene buruu zamaar yavj bgaa ulsiig yaj zuv zamd n oruulah ve gedeg l bn
25 JIL TSERGIIN ALBA HAASAN GEJ TSAGDAAGIIN BAIGUULAGAAS AJILASAA CHOLOOLOGDSON ONDOR NASNII TETGEBER TOGTOOLGOH 60 NAS HUREEGUI BOLOBSON HUCHUUDIG AJILAAS CHOLOLSON HUULI BUS SHIIDBERIIG HUCHINGUI BOLGON BOLOH ESTOI BOLOBSON HUCHNEE HELEMEGDUULEN AJILLAH AMIDARAH BUH BOLOMJIIG HAAJ BAIGAA YABDAL BOL HUNIIG HUNII TONOOS HASANTAI UTGA AGUULGA NEG SONSOGDOJ BAINA YAGAAD GEBEL HUNII AJILLAHM HODOLMORLON AHIJ DEBSHIH, TSALIIN ABAH AMIDRAH BUH BOLOMJIIG BUREN HAASAN BAINA
45 nastai huniig tsergiin tetgeber togtooj ajillaas cholooolhoor 60 hurtelee zugeer suuna gesen uguu ajil hiij baisan huniig ajillaas chololj ajilguchuudiin egneny shiljuulen orond ene hun ajild absanaa ajilguichuudiig ajiultai bolgoson gej yarij baigaa yabdal bol teneg huniig huurch baigaa toriin neg bashr zaljin arga nogoo taldaa toriin helemegdulet geheee oor tohiroh ug baihgui helemegdulet hiij ajliiaa hiij baisan huniig ajliis choloolson huuli bus shiidberee tsagdaagiin baiguulag huchingui bolgoh estoi huuli bus shiidberiig huchingui bolgon ajillaas chololson 43-55 nasnii boloson huchnee ajillah bolomjiig neej ogch chadahgui udirdlaga bol bi huli sahiulagch tsagdagiin udirdlaga bish hhulii zabahruulagchiin gar hol bologch gedegee heleed ooroo zailah heregtei
TEMUUJIN TSAGDAAGIIN BAIGUULLAGIIG SAMARSAN GEDEG BO UNEN TSAGDAAGIIN BELTGEGDSEN 43-59 NASNII BOLOBSON HUCHUUDIIG 25 JIL TSERGIIN ALBA HAASAN GEJ TSERGIIN ALBA HAAGCHIIN TETTGEBER TETGEMJIIN HUULIAR TSERGIIN TETGEBER TOGTOON AJILAAS CHOLOLJ AJILGUICHUUDIIN EGNEND SHILJUULSEN 25 JIL TSERGIIN ALBA HAAJ TSERGIIN TETGEBER TOGTOOLGOJ BAIGAA ALBA HAAGCHIIGH HIIJ BAISAN ALBAN AJILAS CHOLOLOH ZAALT YAMRCH HUULIND BAIHGUI AJUILAAS CHOLOOH HUULIIN ZAALTAND BAIHGUI ZAALTAAR AJILAAS CHOLOLSON HUULI BUS SHIIDBERIIG HUCHINGUI BOLGUULAH ASUUDALIIG AZAR HRANDAA HIIH ESTOI
Цөвүүн цагт мэддэг нь ажилгүй, мэддэггүй нь дээш ахидаг гэж хууччуул ярьдаг байсан. Тэр цаг нь иржээ. Тусгаар улс гэхэд эмгэнэлтэй юм. Газар нутагаа гадныханд ухуулж, баялаг гадагш, 20,7 их наядын өртэй, өрөвдөлтэй байгаа биз
Їнэхээр зєв юм ярьж байна.Луйварчдын эсрэг зоригтой дуугардаг хїчний байгууллага гэж байхаа больжээ.Ялангуяа ийм болгоход Тэмїїжин атигар их їїрэг гїйцэтгэж цагдаагийн байгууллагыг самарсан.Тэрийгээ єєрийнхєє бурууг хїлээхгїй, хар тамхичин хїїхэнтэй янхандчихаад захиалга ч гэх шиг юм яриад сууж байгаа юм даа.Энэ атигар їнэндээ хуулийг гууль болгохдоо л мэргэшсэн багш юм.Ийм амьтнаар хичээл заалгасан оюутнууд модон толгойтой л юмнууд гардаг байх даа
Их л хожуу дуугарч байна даа. Дуугүй байснаас дуугарч байгаа нь их юм даа.
Ахмад хүний сургаал, үгийг сонсох хэрэгтэй. Хэлж байгаа нь цөөхөн болохоос харж байгаа нь ард түмэн бүгд л байх. Удахгүй улс маань мөхөх аюул учираад байгаа юм бишүү 76 бүгдийнх нь, ах дүү хамаатан садангийнх нь хөрөнгийг хурааж улсын орлого болговол манай улсын нэлээд хэдэн жилийн төсөв байгаа даа энэ хямралын үед жинхэнэ гарц шүү дээ даанч хураах хүн нь алга даа эрх мэдэлтнүүд нь бүгд хамсаатан болохоор хэнийгээ гэхэв төрийн эргэлт хийвэл таарна
энэхүү хөдөлгөөнийг бүрэн дэмжиж байна. эдгээр хүмүүст бүрэн итгэхийн зэрэгцээ эдгээр хүмүүсийн цаашдын ажилд нь амжилт хүсье. эцсийн эцэст энэ хүмүүсийн үг хамгийн үнэн, хатуу, бас ямарваа ашиг сонирхлын зөрчилгүй байна. учир нь эдгээр ахмадууд хийдэг ээ хийчихсэн, хэн нэгнээс хараат байхаа больсон, хараат байдалд хэзээнээсээ орж байгаагүй учир хэзээ ч хараат болохооргүй хүмүүс юм
Одоо л бид тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг мэддэг ахмадуудынхаа үгийг сонсож, ядуу ч гэсэн эргээд ирэх эх оронтойгоо үлдэхийн тулд цаг алдалгүй хэлэх үгээ хэлж хийх зүйлээ хийх хэрэгтэй болж байна.Хурандаа нарт талархая, үргэлжлүүлээрэй.
үнэнч шудрага цагдаагийн хурандаа олон бий.тэд нар ингэж улс төрждөггүй үүрэгт ажилаа хийгээд тэтгэвэртээ гараад нам тайван амьдараад явж байна.харин эд нар тийм бишээ.
Үнэхээр луйварчдын эсрэг бүгдээрээ тэмцэх болсон үед ингэж дуугарч байгаа нь маш зөв юм.Дэмжиж байна.
Яг үнэн.зөв зүйл ярилаа
Яг үнэн.зөв зүйл ярилаа
Яг үнэн.зөв зүйл ярилаа
Zub zub ahmaduud zub yum hj hil hamgaalah baiguullaga chuhal alba shu hiliin boomtg butsaaj hevend n oruulj hil hamgaalhd uguh ni zuitee shuu saidaa
Маш зөв ярьсан байна. Аль альнийх нь алдааг шууд хэлж. Ахмадуудын үгийн сонсох ёстой. Хөрөнгөжсөн хурандаа нар гэдэг нэрийг томъёолон гаргаж ирэн өөрийн бодлогогүй судалгаагүй алсын хараагүй ухвар мөчид хуулийн шинэчлэлээ халхавчлаад байсын. Хурандаа болгон хөрөнгөжсөн биш шүү сайд асан. Хуучин сайдаа та хариуцлагаа хүлээ!!! Та зүгээр л энэ улсын хуулийн байгууллагыг тогтворгүй болгож үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж байгаагаа болж өгвөл ойлгоодохвол сайн байна
ОВОО ХӨРӨНГЖСӨН ХУРАНДАА НАРДАА.ТЭМҮҮЖИНД САНАСАН ӨШ ХОНЗОНГОО ДОРЛИГЖАВЫН НАРАН ДОР ТАЙЛАЖ БАЙХ ШИГ БАЙНА.
Зөв зөв, энэ хүмүүс албаны эрх үүргээ биелүүлж төр үндэстнээ бусармаг эрх мэдэлтнүүдээс хамгаалах цаг бараг оройтож байна. тэмцэх цаг болсон.
Ахмад монгол зурх сэтгэлтэй Эх орончидоо сонсох хэрэгтэй, тэр тэмуужинг хуулийн орон зайгаас нэг мор холдуулах хэрэгтэй
шууд эргэлт хийгээд буудаад хаячээ муу сайн гадаадын ***** долоогчдыг хамгийн түрүүнд элбэгдорж батүүл 2ийг
та нарын дуу хоолой хэрэгтэй бна..
Хамгийн их уншсан