Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Лиам Нисон: Би кинон дээр л тийм байдгаас биш амьдралд бол өөр

Тун удахгүй 63 нас хүрэх гэж  байгаа жүжигчин тулаант кинонд тоглосоор л. Одоо тэрээр “Шөнөөр зугтаасан нь” киноны зургаа авхуулаад  дуусч байгаа жүжигчин Лиам Нисон хэвлэлд ийм ярилцлага өгчээ. 


-Лиам, “Шөнөөр зугтаасан нь” киноны найруулагч Жауме Кольет-Серратай гурав дахь төслөө амжуулж байна. Өмнө нь та хоёр “Агаарын маршал”, “Үл таних хүн” кино хийсэн. Хамт ажиллахад амар байдаг уу?

-Эхнээсээ л амар байдаг юм. Ер нь цагийг сайхан өнгөрүүлдэг. Жауме бол жинхэнэ найруулагч хүн. Тэр бүхнийг сайн бэлтгэж, эрч хүчтэй ажилладаг хүн.Хуучны найруулагч ёсоор мэдрэмжтэй ажилладаг нь надад ойр байдаг юм. Би түүнд итгэж зургийн талбайд аюулгүй байна гэдэгтээ итгэж, бүхнийг мэдэрч ажилладаг.

-Та нар найзууд уу, зүгээр л мэргэжлийн харилцааатай улс уу?


- Мэдээж амралтын өдрүүдээр хамтдаа гольф тоглодоггүй л дээ. Гэхдээ л байнгын харилцаатай. Кинонд ажиллахдаа байнга хамт байж, тэр туршид л хамт байдаг болохоор ойр байдаг. Ингэхээр ойр байлгүй яахав.

-Шинэ киноны чинь үйл явдал шинэ жилийн шөнө өрнөж байна. Харанхуйд зураг авхуулахад хэцүү байсан уу?


-Тийм ээ, шөнийн зураг ихтэй кино. Гэхдээ үүнд дасах л хэрэгтэй. Гэхдээ шөнийн зураг өөрийн гэсэн онцлогтой. Ядаж л гар утас хангинаад байхгүй, шөнийн таван цагт хэн ч ярих вэ дээ. Миний хувьд хоёр дүрэм баримталдаг. Нэгдүгээрт зургаа дуусгаад сэлүүхэн гудамжаар харьж явах сайхан. Хоёрдугаарт унтлагын өрөө  минь хар хөшигтэй байж, гадаа гэгээ орж байхад харанхуй орчинд сайхан унтаж амрах. Ямар ч асуудалгүй байдаг юм.

-Ийм  зураг авхуулахад өөрт чинь хэцүү байдаг уу?

-Мэдээж, олон давхар орон сууцанд хүүтэйгээ алуурчид, цагдаа нараас нуугдах ёстой. Зургийг жинхэнэ орон сууцанд, жинхэнэ оршин суугчдын дунд авсан. Суугчид байраа дуртайяа өгсөн ч гэсэн ямагт л  энэ чинь бусдын гэр орон шүү дээ гэж бодогдоод байсан. Тэгэхээр чинь юмс эд зүйлийг нь эвдэлчихгүй байхыг хичээх хэрэгтэй. Метронд авхуулсан  зураг байна. Өдөр шөнийн 24 цагаар ажилладаг газар. Метроны удирдлага биднийг зөвхөн шөнийн 03-04 цагт л зураг авахыг зөвшөөрсөн. Шөнө ч гэсэн хүмүүс зорчиж л байдаг болохоор тэд камертай яаж харьцах вэ гэдэг бас л асуудал. Энэ чинь Нью-Йорк шүү дээ, хэзээ ч унтдаггүй хот. Хэдийгээр бодит байдал чухал ч  ямар нэг хэмжээгээр хэцүү.

-Та ихэнхдээ л тулаант кинонд тоглодог. “Шөнөөр зугтаагч” кинонд тоглохдоо ямар нэгэн шинэ зүйл сурсан уу?

-Шинэ зүйл бүхнээс л шинэ зүйл сурдаг шүү дээ. Тулаант кинонд өмнө нь гаргаж байгаагүй шинэ зүйл харуулахгүй бол болохгүй шүү дээ. Марк Ванселоуийн тавьдаг үзүүлбэрийг бид 16 дахь кинондоо ашиглаж байна. Бид бие биенээ сайн мэднэ, тэгээд ч аль болох өмнө нь хийж байгаагүй бодитой зүйл олж үзүүлэхийг хичээдэг. Энэ киноны нийтийн бие засах газарт болж байгаа зодоон гэхэд л бид ингэж бодож олсон.

-Амьдрал дээр та ямар хүн бэ?

-Киноны гол дүрд тоглоно гэдэг ямар төрлийн киноноос үл шалтгаалаад байнгын хариуцлагатай байдаг. Бие бялдар, сэтгэлзүйн байнгын бэлтгэлтэй байж өөрийгөө анхаарч байх ёстой. Унтах хооллох гээд  бүгдэд анхаарч, үдэшлэг хэсээд явж болохгүй шүү дээ. Өдөр бүрий л ингэж байхыг хичээдэг. Биеийн галбираа хадгалах дасгал хийх ёстой, үүнийг тасалж болохгүй.

-Тулаант киноны баатар, амьдрал дээр хэн нэгнийг хашраах хэрэг гардаг уу?

-Яалаа гэж дээ, зөвхөн кинон дээр л тэгдэг. Амьдрал дээр тэгэж болохгүй шүү дээ.

-Өөрийг тань тулаант киноноос удахгүй болих гэж байгаа гэсэн, үнэн үү?


- Зургадугаар сард 63 нас хүрэх гэж байгаа ч тэтгэвэрт гарахыг одоохондоо төлөвлөөгүй л байна. Лав ойрын хоёр жилдээ энэ л маягаараа, урьдынхаа 37-той байсан шигээ  тулаант кинонд тоглоно.

-“Шөнөөр зугтаасан нь” киноны эхэнд та согтуу Санта-Клаус болдог. Ийм хэвийн биш дүрд тоглох өөрийн гэсэн нууц байна уу?


-Нууцаа, байхгүй дээ. Хамгийн гол нь согтуу хүн ямар байдгийг л сайн мэддэг байх ёстой. Энэ хэсгийг удаан авсан. Хүмүүс миний байгаа төрхийг хараад инээдээ барьж чаддаггүй, би өөрөө ч инээгээд л.......Ингэж уг нь болохгүй шүү дээ. Тэгээд Жауме найруулагч намайг төрхөндөө орохыг хүлээж 15 минут хэртэй ганцааранг минь орхисон. Тэгэж байгаад би тэр хэсгийг бүтээсэн юм.

-Амьдрал дээр та хэзээ нэгэн цагт Санта-Клаус болж байсан уу?

-Тэгэлгүй яахав, Олон жилийн туршид шинэ жилээр  би хүүхдүүдийнхээ өмнө Санта-Клаус болж байна. Жил бүр л.....

-Тэд таныг жинхэнэ Санта-Клаус гэж итгэдэг болов уу?


-Юу гэж итгэх вэ дээ, огтхон ч үгүй /инээв/

-Кинон дээр та хүүтэйгээ харилцаа тун тааруухан аав болдог. Гэхдээ л хүүдээ тун ончтой үг олж хэлдэг. Амьдрал дээр ийм үг хэлдэг үү?


-Мэдээж, айл бүрийн л аав шиг.  Гэхдээ энэ кинон дээр гардаг шиг тийм гоё үг хэлж чадахгүй л дээ. Гэхдээ л хүүхдүүддээ үлгэр жишээ үзүүлэхийг хичээх ёстой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан