Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жолооч, кондукторууд даваа гарагт ажил хаяна


 Нийтийн тээврийнхэн цалингаа нэмэгдүүлэхийг шаардан ирэх даваа гарагт 06:00 цагт нийтээр ажил хаяхаар болжээ. Учир нь, жолооч, кондукторууд ажил олгогчдоос “Авто тээврийн салбарын хамтын тарифын хэлэлцээр”-ийг биелүүлэхийг шаардаж байгаа юм. Энэхүү хэлэлцээрт одоогийн авч байгаа 450 мянган төгрөгийн үндсэн цалинг 880 мянган төгрөг болгохоор тусгасан байдаг аж. Энэ хэлэлцээрийг өнгөрсөн 2013 онд баталсан ч өдийг хүртэл биелүүлэхгүй байна. Тиймээс ажил хаялт зарлахаар болсон гэнэ. Ажил хаялтад Зорчигч тээврийн нэгтгэлийн ажилчид бүгд оролцох юм байна. Тэд илүү цагаар ажилласны урамшуул гээд 800 мянган төгрөгийн цалин авдаг. Хэрэв  хэлэлцээрийн дагуу цалингаа нэмчихвэл илүү цаг ажиллахгүйгээр 880 мянган төгрөг авах боломжтой гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан