Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросуудын хамгийн дуртай зохиолч нь А.С.Пушкин

Оросын уншигчдаас “Левада-Центр” төвийн авсан судалгаагаар санал асуулгад оролцогсдын 67 хувь нь сүүлийн 12 сард “хэвлэмэл ном”-ыг илүүтэй их уншсан гэж хариулжээ. Хэдийгээр электрон ном гарсаар байгаа ч уншигчид уламжлалт хэвлэмэл бүтээгдхүүнийг илүүтэй уншиж байгаа гэнэ. Уншигчдын 34 хувь нь л энэ хугацаанд гартаа ном барилгүй электрон номыг уншдаг гэж хариулсан байна.
Зохиогчдын тухайд уншигчдын 13 хувь нь Александр Пушкиныг хамгийн дуртай зохиолч гэсэн бол Лев Толстойг зургаа хувь, Фёдор Достоевскийг тав, Михаил Булгаковыг дөрвөн хувь нь нэрлэжээ. Бас гурван хувь нь Дарья Донцова, Сергей Есенин, Михаил Шолохов, Антон Чехов нарыг унших дуртай гэж нэрлэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан