Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УДЭТ-т хүүхдийн баяраар “Онц сурлагатнууд орохыг хориглоно”

Хүүхдэд бүрийн хүсэн хүлээдэг хүүхдийн баяр хэдхэн хоногийн дараа болно. Хүүхэд бүхэн инээд, хөөрөөр цалгих энэ өдөр тэдэнд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулахаар засаг захиргааны нэгжүүд болон урлаг соёлынхон төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Улсын драмын эрдмийн театрын хамт олон гэхэд л “Эх үрсийн баяр”-т зориулан Оросын хүүхдийн зохиолч К.Драгунскаягийн “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн орчин үеийн мюзикл жүжгээ ирэх сарын 1-нд хоёрхон удаа тоглохоор төлөвлөжээ. Энэхүү жүжиг нь 2007 онд БСШУЯ-наас зарласан хүүхдийн уран бүтээлийн улсын хоёрдугаар уралдаанд шалгарсан шилдэг бүтээл юм. Уг жүжгээр дамжуулан хүүхэд, багачуудад ахмад настнаа хайрлан хүндлэх, байгаль эх, хүн хоорондын уялдаа холбоо шүтэлцээг ойлгох, хайрлан хамгаалах, тэд бидний нэгэн адил амьд гэдгийг ухааруулахыг зорьсон байдаг. Жүжгийн зохиол нь орчин үеийн үлгэрийн төрлөөр бичигдсэн учир тайз дикорацыг хүүхдийн сэтгэлгээнд тааруулан үлгэрийн оронд сууж байгаа мэт сэтгэгдэл төрөхүйцээр бүрдүүлэх гэнэ. Жүжгийн гол дүрд жүжигчин Б.Нармандах, Д.Ганцэцэг нар тоглоно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан