Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Канад эр шуудангаар 5 кг кокаин илгээхээр оролджээ


Канадын Торонто хотын нэгэн эр шуудангийн илгээмжээр нэлээд хэдэн  кг хар тамхи илгээхийг оролдсоныг цагдаагийнхан саатуулсан байна. Таван кг кокаин, нэг кг кетамин багласан илгээмж дэх хар тамхи 550 мянган канад доллараар үнэлэгдэж байна. Баглаа бүр дээр нь Давидын од бүхий тэмдэг дарсан илгээмжээс чинжүү үнэртэж байсан нь үнэрч нохойнд баригдахгүйг бодсон хэрэг байх гэж цагдаагийн байцаагч Хоуи Пейж хэвлэлд мэдээлжээ.
Илгээмжийг Альберт мужийн Эдмонтон хот руу илгээхээр шууданд өгсөн ч нэг л сэжигтэй санагдахаар нь цагдаагийнхныг дуудсан байна. Гэтэл энэ үеэр нөгөө Эн Танг Лай гэгч эр дахиад нэг илгээмж өгөхөөр шууданд эргэн ирэх таарч саатуулсан байна. Цагдаагийнхан түүний гэрт нэгжлэг хийх үеэр 175 мянган канад доллар байхыг илрүүлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан