Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийтийн тээврийнхэн ажил хаяж, нийслэлийнхэн явган таваргана


 Нийслэл хотод нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Автобус 1”, “Автобус 2”, “Автобус 3” компанийнхан буюу төрийн өмчит нийтийн тээврийн компанийн жолооч, кондукторууд цалингаа нэмэгдүүлэхийг шаардан, өнөөдөр өглөөний 06.00 цагаас эхлэн ажил хаялт зарлаад байна.
Хуучнаар “Автобус 1” буюу “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨҮГ-ын 600 гаруй ажилтны 500 нь ажил хаяхыг дэмжин, бусад автобусаа үйлчилгээнд гаргахгүй гэж тэмцсэнээс ажилтнуудын болон цагдаа нарын хооронд багагүй маргаан, үймээн үүсээд байна.
Цалингаа нэмэгдүүлэхийг шаардан ажил хаяж байгаа ажилтнууд автобусны дугуйн дор орж хэвтэн, эсэргүүцлээ илэрхийлсжээ.
Харин тус компанийн удирдлага болон цагдаагийн байгууллагын зүгээс нийслэлийн 1.2 сая зорчигчийн эрх ашгийг хязгаарлахгүйн тулд зарим автобусыг үйлчилгээнд гаргаж, ширээний ард суун, зөвшилцөхийг хүсч байна.
Юутай ч нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит нийтийн тээврийн компанийнхан үйлчилгээнд гараагүй хэвээр байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан