Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
Японд газар хүчтэй хөдөллөө
Даваа гарагийн өглөөгүүр Японы нийслэл Токио орчимд 5,6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Газар хөдлөлийн улмаас цунами үүсч магадгүй хэмээн Засгийн газар анхааруулж байна. Газар хөдлөлийн төв нь Токиогоос умар зүгт орших Сайтами аймагт газрын гүнд 50 км-т байсан гэж японы Чичирхийллийн агентлаг мэдээлжээ.
Түлхэлтийн улмаас Токио хотод байшин барилга чичирч байжээ. Газар хөдлөлийн дараа аюулгүй байдлын үүднээс метро, хурдан галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон ч удалгүй сэргээсэн байна. Нислэгийн зурвас, тоног төхөөрөмжийн ажиллагааг нягтлан шалгасны дараа л Наритагийн олон улсын нисэх буудлын ажиллагааг сэргээжээ. Газар хөдлөлд японы цөмийн эрчим хүчний салбар ямар нэг байдлаар өртөж гэмтэл гараагүй гэж тус улсын Эрчим хүч, худалдаа үйлдвэрлэлийн яамнаас мэдээллээ. Газар хөдөлсөнтэй холбоотойгоор Японы ерөнхий сайд Синзо Абэгийн танхимын дэргэд Онцгой байдлын штаб байгуулжээ. Одоогоор энэ штабт ямар нэгэн хорхирлын тухай мэдээлэл ирээгүй байна.

0 Сэтгэгдэл