"Өнөр бүл" хүүхдийн асрамжийн төв 50 нас хүрлээ
Францын Версалийн хааны ордны дуурийн театрын найрал хөгжимчид Монгол Улсад анх удаа тоглоно
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
МАН газрын наймаачдыг зарлах сонсголоо цуцлав
Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан байна
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуулна
Энэтхэгт их халуунаас болж 500 хүн нас бараад байна
Энэтхэгт хэт халуун болж зарим мужид 47 градус хүрч байгаагаас сүүлийн дөрвөн өдөрт гэхэд л 500 хүн нас барлаа хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Зөвхөн тавдугаар сарын 24-ний ням гарагт гэхэд л энэтхэгийн өмнөд нутагт 165 хүн их халууны золиос болсон байна. Андхра-Прадеш мужийн Мачилипатнам болон Туни хотуудад халууны хэм 47 градус хүрчээ.
Цаг уурчид энэ их халуун ойрын өдрүүдэд буурахгүй учраас онцын шаардлагагүй бол гадаа гарахгүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байхыг анхааруулж байна. Энэтхэгт их халуун гуравдугаар сараас зургадугаар сар хүртэл үргэлжилдэг учраас хамгийн халуун нь дөрөв, тавдугаар сард тохиодог байна.
Үүний өмнө Японд их халуунаас болж хоёр хүн нас барж 500 гаруй хүн эмнэлэгт очсон юм.

0 Сэтгэгдэл