"Өнөр бүл" хүүхдийн асрамжийн төв 50 нас хүрлээ
Францын Версалийн хааны ордны дуурийн театрын найрал хөгжимчид Монгол Улсад анх удаа тоглоно
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
МАН газрын наймаачдыг зарлах сонсголоо цуцлав
Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан байна
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуулна
Украины элчин сайд, консулыг Ливид дээрэмджээ
Ливид суугаа Украины элчин сайд, консул хоёрыг нийслэл Триполигоос Тунисын хилтэй залгаа Рас-Агадир суурин руу явж байхад нь үл мэдэгдэх этгээдүүд дээрэмдлээ хэмээн арабын хэвлэлүүд мэдээлжээ. Өнөөдөр Ливийн нийслэл Украины элчин сайдын цувааг гэмт этгээдүүд Эль-Майа районы орчимд дайрч зогсоон автомашин, гар утас, ЭСЯ, консулын тамга зэргийг нь дээрэмдсэн байна гэж Триполийг хянаж байгаа “Ливийн үүрийн гэгээ” зэвсэгт бүлэглэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Дээрэмчид хэсэг хугацааны дараа дипломатуудыг чөлөөлсөн ч тэд хаашаа явсныг “Ливийн үүрийн гэгээ”-ний төлөөлөгч дурдаагүй байна.
“Ливийн үүрийн гэгээ” бүлэглэл болохоор украины дипломатуудад халдсан хэргийг “Ливийн омгийн зэвсэгт бүлэглэл” байгууллага үйлдсэн гэж буруутгаж байна. Энэ нь генерал Халиф Хафтарын удирдлага дор Ливийн үндэсний армитай хамтран ажилладаг бүлэглэл юм байна.
Харин Ливийн армийнхан үүнийг няцааж “энэ бол засгийн газрын хүчнийг буруутгах гэсэн оролдлого” гэжээ.

0 Сэтгэгдэл