Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дээд сургууль төгсөөд хаана ажиллах вэ


 “Би өнгөрсөн өвөл ШУТИС-ийн инженерийн ангийг төгссөн. Одоог хүртэл ажил хайгаад  явж байна. Дөнгөж төгссөн шинэхэн төгсөгч нарт ажлын байр олдоно гэдэг бэрх даваа юм аа. Ажилд авна гэсэн зар зөндөө байх юм. Зарын дагуу очхоор анкет бөглүүлж аваад  үлддэг. Даанч эргээд холбогдох нь цөөн юм. Би уржигдар Ажилтай орлоготой монгол хүн байнгын ажлын байрт бүртгүүлсэн. Тэгсэн маргааш Говь-Алтайн залуучуудад зориулсан ажлын байрны нээлттэй өдөрлөг болно гэсэн. Хэлснийнх нь дагуу энд ирээд ажил хайж явна” хэмээн өөрийгөө Л.Очир-мөнх гэж танилцуулсан залуу хэлж байсан юм. Үнэхээр ч өнөөгийн нөхцөлд дөнгөж  сургууль төгссөн байтугай мэргэжлээрээ ажиллаж байсан  хүнд ч ажил олоход бэрх болсон цаг. Танил тал, арын хаалга, гар харсан хүмүүс олширсон гэдгийг хүн бүр мэднэ. Тиймээс Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгуйан санаачилгаар Говь-Алтайн залуучуудад ажлын байртай болоход нь туслах үүднээс Алтайн залуус ажлын байр өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт 18 гаруй аж ахуйн нэгж оролцож шаардлагатай байгаа ажилтан албан хаагчдаа сонгон шалгаруулж авсан юм. Үүнд, “Кашмер холдинг” ХХК , “Говь”, “Бишрэлт”,Скай трейдинг” ХХК зэрэг манай улсдаа худалдаа, ноос ноолуурын чиглэлээр томоохон бизнес эрхэлдэг аж ахуйн нэгж хамрагдсан юм.  Өдөрлөгийн талаар Улаанбаатар хот дахь Говь-Алтай аймгийн залуучуудын холбооны дарга М.Өлзийбат “Энэ үйл ажиллагааг 2007 оноос эхлэн зохион байгуулж ирсэн. Ялангуяа Говь-Алтайд хэрэгтэй байгаа ажлын байрыг түлхүү санал болгодог. Сүүлийн гурван жил  Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн ивээл дор зохион байгуулж байна. Энэ удаад 500 гаруй залуучууд оролцоно гэсэн урьдчилсан дүн гарсан. Энэ өдөрлөгт хүрэлцэн ирснээр хангалттай ажлын байртай болно. Тухайлбал, нийслэлийн Хөдөлмөрийн төв бирж, Аялал жуулчлалын холбоо, Залуучуудын төв бирж зэрэг олон байгууллага хамтран оролцож Байна. Аж ахуйн нэгжүүд өдөрлөгт оролцож хүний нөөцөө бүрдүүлж дараа нь тэд нараасаа ярилцлага аваад үндсэн ажилтнаа шалгаруулдаг юм билээ. Өмнөх жилүүдэд харж байхад нийт төгсөгчдийн дийлэнх нь боловсрол, эдийн засгийн салбарт түлхүү ажилладаг гэсэн судалгаа гарч байсан. Харин геологи уул уурхайн салбарын ажлын байр байсан ч залуучууд хамрагдаж чадаагүй юм билээ” хэмээн ярьсан юм.
Өдөрлөгт оролцож байгаа зарим аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзахад “Кашмер холдинг” ХХК-ийн хүний нөөцийн мэргэжилтэн  М.Жаргалмаа  “Манай компани ноос ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. Иймээс ноос ноолуурыг анхан шатнаас нь эхлүүлээд эцсийн бүтээгдэхүүн болтол нь үйлдвэрлэхэд бүх шат дамжлагад мэргэжилтэн авна. Үүнд, түүхий ноолуурыг хүлээн авах мэргэжилтэн, ялгагч, сүлжигч, чанар шалгагч, угаагч гээд бүхий л мэргэжлийн хүмүүсийг авна. Эдгээр ажилчдыг авахдаа хамгийн гол шаардлага цаашид тогтвортой ажиллах гэсэн үзүүлэлт тавьж байгаа. Ер нь,  хөдөлмөрийн зах зээлд энэ чиглэлийн нарийн мэргэжилтэн ховор байдаг. Иймээс манайх үйлдвэр дээрээ мэргэжилтнүүдээ бэлтгэдэг. Ингэхдээ хоол, унааны мөнгө өгөөд дагалдангийн цалингаар цалинжуулдаг. Гэсэн ч зарим хүмүүс юм сураад яваад өгдөг. Эсвэл дадлагын хэдэн өдрөө ирээд алга болдог муу талтай” гэдгийг хэлж байлаа. 


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан