Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

З.Мөнхцэцэг: Орон нутагтаа ажиллах сонирхолтой залуус их байна

Их дээд сургуулийн төгсөлт ойртож байна. Угаасаа хаана хэдий ажлын байр байгааг төр нь  мэдэхгүй, зохицуулахгүй  зөвхөн их дээд сургуулийн санхүүжих сонирхлоор оюутан элсүүлдэг бболсноос төгсөгчдөд ажил олдохгүй байх нь түгээмэл. Монголын залуучуудын холбооны Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн зуучлагч мэргэжилтэн З.Мөнхцэцэгээс энэ жилийн төгсөгчид тус биржээр ажил хэр хайж зуучлуулж байгааг сонирхсон юм.

-Одоогоор танай биржид нээлттэй ямар ямар ажлын байр байна вэ?

-Манай байгууллага оюутан залуучуудыг байнгын болон цагийн ажилд зуучилдаг. Сүүлийн жилүүдэд ажилгүй залуусын тоо нэмэгдэх хандлагатай болсон. Бид бусад аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран байнга иймэрхүү үйл ажиллагаа зохион байгуулдаг. Энэ удаа Говь-Алтай аймгийн залуучуудын холбоотой хамтран зохион байгуулж байна. Өнөөдөр манайд 250 гаруй нээлттэй ажлын байр бий. Мөн 50 гаруй нээлттэй цагийн ажлын байр байна. Одоо 16:00 цаг болсон учир цагийн ажил бараг алга. Өглөө эрт бол цагийн ажлын байр нэлээд байдаг. Хичээл амарч байгаа болохоор оюутнууд зуны болон цагийн ажил хийх сонирхолтой байна. Ажил хийх сонирхолтой залуус нэмэгдсэн харагдана билээ.   Ялангуяа мэргэжлээрээ ажиллах сонирхолтой болсон. 

-Өнөөдрийн өдөрлөгөөр хэдэн хүнийг ажлын байраар хангах төлөвлөгөөтэй байгаа вэ. Ер нь, иймэрхүү нэг өдөрлөгөөр хэдэн залуус ажилтай болдог юм бэ?

-Ойролцоогоор 500 гаруй залуус оролцож 100 гаруйтай нь эргээд холбогдоход ямар ч байсан ажлын байрандаа очоод үзсэн даргатайгаа уулзсан байдаг. Монголчуудын нэг тогторгүй зан байдаг. Үүнээс болоод ажилд дөнгөж оронгуутаа гардаг эсвэл ажлын байран дээрээ очдоггүй зүйл харагддаг. Тэрнээс биш өөр дутагдалтай тал бараг байхгүй. Нэг хүн ажилд орж орлоготой болоход түүний ард зөндөө олон хүн хоолтой, хувцастай болдог.

-Танай бирж жилд хэдэн хүнийг ажлын байраар хангадаг вэ. Орон нутгийн залуучуудыг ажлын байраар хангах ямар боломж байгаа  вэ?

-Өнгөрсөн жил төсөл хөтөлбөр орооогүй 8100 хүнийг ажилд зуучлан оруулсан. Долоо хоногт 200 гаруй залууг цагийн ажилд зуучилдаг. Зун бол бүр нэмэгддэг. Тухайн цаг үеэсээ шалтгаалаад өөр байдаг. Хөдөө орон нутгийн ажилчид нийслэлд ирж ажиллахад хол гэдэг. Үнэхээр ч хаа байсан 1000 километрийн цаана байгаа Говь-Алтай аймгаас ирж ажиллана гэдэг хүнд. Иймээс ч орон нутагтаа ажиллах сонирхолтой залуус их байдаг. Иймд бүс нутгийн хөгжлийг сайжруулаад тэнд нь ажиллах амьдрах орчныг нь бүрдүүлээд өгөх юм бол заавал нийслэлд ажиллана гэхгүй. Тэгээд ч  аав ээж, ах дүүтэйгээ ойр байна. Мөн бид энэ өдөрлөгөөрөө Говь-Алтай нутагт чинь ийм ажлын байр бэлэн өөрийг тань хүлээгээд байж байна шүү гэдгийг мэдрүүлэхийг зорьж байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан