Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цалингаа голсон нийтийн тээврийнхэн ажилдаа гараагүй л байна

Нийтийн тээврийн ажилчдын ажил хаялт үргэлжилж байна. Энэ зуур хувийн хэвшлийнхэн илүү цагаар ажиллаж, зарим чиглэлд автобус нэмж гаргасан ч ажил хаяад байгаа 1000 орчим (ажил хаялт зарлаж байгаа ажилчдын өгсөн тоогоор 1200) иргэний ажил үүргийг бүрэн орлож чадахгүй байна. Учир нь давхардсан тоогоор өдөрт дунджаар 780 мянга орчим хүн нийтийн тээврээр үйлчлүүлж байгаагийн 78 хувьд хувийн хэвшлийн, 28 хувьд улсын тээврийн үйлчилгээ хүрч үйлчилдэг (Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос гаргасан  статистик) ч голлох буюу төв замын чиглэлд улсын автобуснууд үйлчилгээ үзүүлдэг байсан юм. Үүнээс болж, автобуснууд ачаалал хэтрүүлж, үйлчилгээ үзүүлж байгаа юм. Харин ажлаа хаясан.

Зорчигч тээврийн нэгдлийн (хуучнаар автобус-1,2,3 болон “Цахилгаан тээвэр” компанийг оруулаад) ажилчид ажил хаялтаа зогсоож, үйлчилгээнд гарах эсэх нь Улаанбаатар хотын захиргааны шийдвэрээс бүрэн хамаарч байна. Учир нь, ажилчид “Үндсэн цалинг 25 хувиар нэмж, дунджаар 800-850 мянга болгох эсвэл “тарифын” цалинг мөрдөж ажиллах” гэсэн шаардлага тавьсныг Зорчигч тээврийн нэгтгэл хүлээн авсан ч эцсийн шийдвэрийг Улаанбаатар хотын захиргаа гаргах болоод байгаа юм.
Гэхдээ цалин нэмэх, хасах гэхээс илүүтэй нийтийн тээврийн салбарт хур асуудал үүсч, зөв гольдролдоо орохгүй байгаа гэдэг нь хоёр жил хүрэхгүйн хугацаанд тус салбарын ажилчид хоёр ч удаа ажил хаяснаар илэрнэ. Засгийн газрын хувьд эрчим хүч, нийтийн тээвэр зэрэг нэн чухал салбарын үнийг олон жилийн турш хиймлээр барьснаас болж, дээрх салбарууд зах зээлийн горимоос хэдийн хоцорч, техник технологийн хувьд шинэчлэл хийж чадалгүй өнөөдрийг хүрч байна. Тиймээс Засгийн газар нийгмийн захиалгат үйлчилгээ болох нийтийн тээврийн салбарыг гүйдэг гинжтэй нохой шиг хашаандаа хашсаар байх уу, эсвэл оролцоогоо багасгаж, Япон, Солонгос шиг уялдаа холбоо болон хөлс төлөлтийн зарчим, мөнгөний бөөгнөрлийг төр нь хариуцаж, үйлчилгээ үзүүлэгч компаниуд зөвхөн үйлчилгээгээ л хариуцдаг системд орох уу, гэдэг шийдвэртэй алхам хийх болж. Үгүй бол, салбарын хөгжлийг төр нь чангаадаг үзэгдэл хэзээ ч арилахгүй, нийтийн тээврийн салбар шалдаа буух бололтой.
Мөн нийтийн тээврийн үйлчилгээ гавихгүй байгаа нь эцэстээ тухайн компанийн удирдлагатай салшгүй холбоотой. Өнөөдөр жолооч, кондукторууд цалин мөнгө хүрэлцэхгүй байна гэж байгаа нь ч тэдний зөв. Учир нь, жолооч кондукторуудын цалингийн 50 хувь нь урамшууллын системээр олгогддог. Өөрөөр хэлбэл, даргын өгсөн нормыг биелүүлж чадахгүй бол сарын эцэст норм биелүүлээгүй шалтгаанаар цалингийнх нь 50 хувийг олгохгүй.  Үүнийг дагаад өнөөх хурд хэтрүүлж явдаг бие биетэйгээ уралддаг зэрэг шүүмжлэл гардаг. Гэтэл үнэн чанартаа уралдаж, өрсөж байж нэг ч гэсэн хүн илүү авахгүй бол сарын сүүлд цалингийн тавин хувьтай тэнцдэг урамшууллаа авч чадахгүйд хүрч байгаа юм. Тиймээс нийтийн тээврийн салбарын ажил 30 хувийг нь шагнал урамшууллаас хамааралтай болгож, 70 хувийг нь үндсэн цалин болгож олгохыг, эсвэл цалинг 35 хүртэлх хувиар өсгөхийг шаардсан. Тиймээс тэдний шаардлагыг буруутгах аргагүй. 

Оюутан, цагдаа нар яагаад мөнгө төлж болохгүй гэж

10 жилийн сурагч автобусанд суугаад 200 төгрөг сарвайлгаж байхад тэтгэмж авдаг оюутан, цалинтай цагдаа нар автобусаар үнэгүй зорчдог. Цагдаа нарын хувьд “Нийслэлд албан үүргээ гүйцэтгэж яваа цагдаагийн байгууллагын ажилтны нийтийн тээврийн хэрэгсэл (таксинаас бусад)-ээр зорчих зардлыг тухайн байгууллагын жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлнэ” гэх журмыг мөрддөг. Гэхдээ бодит байдал дээр албан үүргээ гүйцэтгэж яваагаа тайлагнаад автобусанд үнэ төлбөргүй зорчдог нэг ширхэг ч цагдаа байхгүй. Цагдаагийн хувцас өмссөн л бол үнэмлэхээ шалгуулж, доошоо орох шаардлага тэдэнд бүр ч байдаггүй. Ер нь бол,  албан байна уу, амин хувийн байна уу, хамаагүй бүх цагдаа нар автобусанд үнэ төлбөргүй зорчоод сурчихсан жишиг хэдийн тогтчихсон. Хамгийн гол нь албан үүргээ гүйцэтгэж яваа цагдаа автобус хөлөглөөд явна гэдэг монголын нөхцөлд нэг л наалдацгүй сонсогдоод байгаа юм. Хаа нэгтээ аймшитгтай гэмт хэрэг гарлаа гэхэд дуудлагаар очих цагдаа автобусанд сууцихаад замын түгжрэлд саатаад явж байна гээд уншигч та бод доо. Тэгээд ч иргэдийн халаасыг тэмтэрч байгаад бараг бүх цагдаа дунд зэргийн бизнесмэнээс илүү амьдардаг болсон энэ цагт хувьдаа машингүй цаглдаа бараг үгүй.  Юутай ч, тэднийг үнэгүй зорчуулсны төлөө татвар төлөгчдийн хуримтлуулсан мөнгөнөөс нийтийн тээврийн компанид нөхөн олговор гэж өгдөг.
Харин оюутнуудын хувьд асуудал арай өөр. Тэднийг үнэгүй зорчуулж байгаа нь нийгмийн халамж гэхээс илүүтэй цэвэр улс төрийн бодлого. Учир нь, манай улсын оюутнуудын тоо сонгуулийн насны дийлэнх хувийг эзэлдэг. Тиймээс санал авах, сайхан харагдахын тулд оюутнууд руу чиглэсэн халамж нэртэй бодлого явагдаж байгаа юм. Гэтэл нэг ч төгрөгийн орлогогүй 10 жилийн сурагчид харааж, зүхүүлэн байж 200 төгрөгөө төлдөг нь шударга бус. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл оюутны тэтгэмж нэрээр сар бүр 70 мянган төгрөг өгч, халамжийг хавтгайруулахад хувь нэмрээ оруулсан. Анхлан энэ мөнгийг тарааж эхлэхэд баар цэнгээний газруудын орлого өсч, орой нь эрүүлжүүлэх байр дүүрсэн тухай таагүй мэдээ олон л гарч байсан. Хэдийгээр 70 мянган төгрөгийн тусламжаа хэрэгтэй зүйлд зарцуулж байгаа оюутнууд байгааг үгүйсгэхгүй ч “70 буувал…” гэж ирээд шавиагаа ханатал шоудах хүсэлтэй оюутнууд хэд байгааг ч төсөөлөхөд бэрх. Сургалтын төлбөрийнхөө 500 мянган төгрөгийг Хүний хөгжил сангаас авч, Төрийн сангийн тусламж, зээл, нийтийн тээврээр үнэгүй зорчих гээд нийгмийн энэ хэсэг халамжид их автаж, бэлэнчлэх сэтгэлгээ аажмаар давамгайлах болоод байгаа нь зүгээр л нийгмийн халамжаас үүдсэн хэрэг биш гэдгийг оюутнууд ойлгож халамжаас татгалзах хэрэгтэй юм шиг.
Учир нь, 2009, 2010 оны үед гэхэд л нийтийн тээврийн салбарт төрийн зүгээс олгож байгаа нөхөн олговор маш бага хувь эзэлдэг байсан. Тухайлбал, өндөр настны 40-50 хувь, оюутны 60 хувьд тооцон нөхөн олговрыг нийтийн тээврийн компанид төлдөг байв. Гэтэл өнгөрсөн онд оюутны нөхөн олговор 100 хувь болтлоо өсч, өндөр настных 80 хувь хүртлээ нэмэгдсэн. Төсөв дарамттай, иргэдийн амьдрал сайнгүй байгаа үед нийтийн тээврийн салбарт оруулах татаас мөнгийг тэрбум, тэрбумаар нь тэлсэн нь бас л халамж бус улс төрийн алхам байсан. Гэтэл халамжид багтаж автобусанд үнэ төлбөргүй зорчдог иргэдээс гадна нийтийн тээврээр 500 төгрөг төлж зорчдог иргэд бүгд 100 төгрөг төлдөг бол автобус компаниуд алдагдалгүй ажиллах боломжтой гэсэн судалгаа хүртэл гарсан байна. Хамгийн гол нь Засгийн газар, УИХ сонгуулийн гол давхаргаа халамжаар угждаг бодлогоо зогсоохгүй нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан