Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1932-1933 оны Украины өлсгөлөнг коммунистууд яах гэж зохион байгуулав


Зөвлөлт засаг,  коммунист дэглэмээс  украины ард түмний эсрэг өдүүлсэн гэмт хэргийн нэг нь яахын аргагүй 1932-1933 оны их өлсгөлөн гэж болно. Энэ бол украины тариачдын эсрэг, тэднийг үндэстний нь хувьд устгах, үндэсний нь сэргэн мандлыг үгүй хийхийн тулд Москвагаас зохион байгуулсан гэмт хэрэг байлаа гэж америкийн профессор Р.Конквесор бичсэн байдаг.
Энэ өлсгөлөнгийн учир шалтгааныг судлах, мөрдөн шалгах Олон улсын комисс ч 1988-1990 онд ингэж дүгнэсэн байдаг.
Уг нь украин улс 1932 онд өмнөх оноосоо илүү ургац, үүн дотор үр тариа хураан авсан байдаг. Гэтэл Сталины дэглэм ургац, үр тарианы  ихэнх хэсгийг хуу хаман авч нөөцөлсөн нь сая сая хүнийг өлсгөлөнд нэрвэгдүүлэх аюулд хүргэсэн юм. Тухайн үед украины Коммунтист намын ерөнхий нарийн бичгийн дарга У.С.Косиор, Украины Төвийн гүйцэтгэх хорооны дарга Г.Петровский, Украины Ардын комиссариат нарын зөвлөлийн дарга В.Чубарь нарт Сталины дэглэмийн эсрэг зогсч ард түмнээ хамгаалах улс төрийн эр зориг үнэндээ байсангүй, харгис дэглэмийн гар хөл, дуулгавартай зарц  болсон хэрэг.
Ингэснээр юу болсон бэ. 1932 он гэхэд Украинд өдөрт 25 мянга, цагт нэг мянга, минут тутамд 17 хүн өлсгөлөнгөөр нас барж байлаа. 1933 он гэхэд украинд эрэгтэй хүний дундаж наслалт 7,3 жил байсан бол эмэгтэйчүүд 10,9 жил болсон байлаа.
Талх тариагүй тариачид өлссөндөө хулгана, бор шувуу, модны холтсоор амь зогоож байсан. Ер нь л идэж болох бүхнийг идэж байж. Хүн хүнээ идэх явдал газар авч 1933 он гэхэд тэнд хүн хүнээ идсэн 2000 орчим хэрэг бүртгэгдэж байжээ. Илэрч эрүүгийн хэрэг үүсгэсэн нь шүү дээ. Москвагийн заавраар В.Молотов, Л.Каганович, П.Постышев нарын тушаалаар үйлдвэрүүдээс тариа төдийгүй хатсан талх, төмс, загас, давсыг хүртэл хуу хамж зарим газар савхин хувцасыг хүртэл чанаж идэж магадгүй хэмээн хурааж байжээ. Эсэргүүцсэн хүмүүсийг газар дээр нь буудна. Хулгай дээрэм газар авснаас СССР-ийн Ардын комиссариатын дээд зөвлөл 1932 онд “Социалист өмчийг хамгаалах тухай” тогтоол гаргаж өлсгөлөн хүүхдүүдээ тэжээхийн тулд хийсэн үр тариа хулгайлах, нуух гэмт хэрэгт бүх өмчийг нь хураан буудан алах ял оноохоор шийдсэн байна. Хамгийн багадаа 10 жилийн хорих ял.

Аргагүйн эрхэнд хот руу цувж талх худалдан авахыг оролддогч хөдөөгийн иргэдэд талх худалдахыг бас хориглосноос хэдэн мянган хүн Харьков, Киев, Одесс, Полтав, Днепропетровск хотын гудамжинд өлсөөд нас барж байж.
Амь зуухын тулд өөр газар тэнүүчилж ажил олж хийе гэхээр тэднийг Орос, Белорусь, тэр бүү хэл Румын, Польшид нэвтрэхийг хориглож ийм тохиолдолд шууд буудах эрхийг хилийн отрядуудад өгч байжээ.
“1933 оны хавар интоор, алимны мод дөнгөж цэцэглэж байгаа хаврын дулаан өдөр  хүүхдүүд гүйлдэн тоглохын оронд хавагнасан хөлөө барин хашааны ёроолд суун толгойгоо дааж ядаж байсан даа” хэмээн нүдээр үзсэн нэгэн дурссан байдаг. Тэгэхэд “Аз жаргал, ололт амжилт бэлэглэсэн нөхөр Сталинд баярлалаа” гэсэн уриа сургуулийн анги бүрт хадаатай байдаг байж билээ.
Ямар ч аргаар хамаагүй амьд үлдээхийн тулд эцэг эхчүүд хүүхдээ хот оруулан эмнэлэг, албан байгууллага,  олон хүн явдаг гудамжинд орхидог байжээ. Винницед гэхэд л 1933 оны тавдугаар сарын нэгэнд цагдаагийнхан гудамжинд орхисон 20 хүүхэд олж байсан гэдэг. Өөр бусад суурин газруудаас 304 хүүхэд олсон гэж цагдаагийн мэдээлэлд дурджээ. Гэтэл Украин даяар хэд байсан бол...
Хэдэн зуун, мянган өнчин хүүхэд ганц нэгээрээ, бүлгээрээ тэнүүчлэн хот суурин дамжиж, зарим нь замдаа үхэж үлдсэн нь жижиг хулгай хийж амь зогоож бйалаа. 1933 оны зургадугаар сард төмөр замын Козятин өртөөний цагдаа 307, долдугаар сард 1340 өлсгөлөн хүүхэд саатуулж байлаа. Эзэнгүй, энд тэнд нас барсан хүүхдийн цогцос тоймгүй.
Украины баруун хэсгийнхэн өлсгөлөн хүмүүст туслахыг янз бүрээр оролдож байсан ч зөвлөлтийн хилчид шууд л гал нээж угтдаг байж.
Ийм байдлаар 1932-1933 онд Украинд 7-10 сая хүн өлсгөлөнгөөр нас барсан байдаг.

Харин Сталин, түүний аялдан дагагчид үүнийг коммунист үзэл санааны ээлжит ялалт гэж нэрлэж байлаа. Сталины хамтран зүтгэгчдийн нэг, 1932 онд Украины коммунист намын төв хорооны улс төрийн товчооны гишүүнээр сонгогдсон  М.Хатаевич “Траиачид, манай засаг хоёрын хооронд ширүүн тэмцэл өрнөж байна. Энэ жилүүдэд манай үзэл санаа хатуу шалгуурыг давж гарлаа. Өлсгөлөн бол энд хэн нь эзэн бэ гэдгийг харууллаа. Олон сая хүний амь үргэдлээ. Гэхдээ хамтралын тогтолцоо улам төгөлдөршинө. Бид шалгуурыг давж, дайнд ялж гарлаа” гэж их л бахархалтайгаар мэдэгдэж байжээ.
Харин Украины ард түмний хувьд 1932-1933 оны өлсгөлөн бол эмгэнэл байлаа. Украины ерөнхийлөгчийн зарлигаар 2000 оноос эхлэн жил бүрийн арваннэгдүгээр сарын дөрөвдэх долоо хоногийн бямба гаригийг өлсгөлөнгөөр нас барагсад болон хэлмэгдэгсдийн өдөр болгон тэмдэглэдэг болсон байна.

0 Сэтгэгдэл
orosuud ***** bsan bol hamgiin turuund bidniig ch alj boloh bsan , demii yum yarij bas tuund n itgej heruul hiisen erguunuud bh yumaa , ter tusmaa ukrian bol oros yazguur garaltai orosiin ertnii niislel n kiev gej medeh uu yadaj
orosuud er hujaa naraas ih ayul zanal daguulah uls shuu, omno sots oron geed manaihiig daguulaad yavdag bsn, odoo bol bolomj bur deer deerelhej shoglood deerees n horloj baigaa, yadah bhad zi jenco metiin gar holuud n horolmaadaad baih um, er n l orosuudaas bolgoomjtoi yavsan n deer, uimeen samuun degdeej dain baildaand nervegduulehdee sain uls um shig..
оооо энэ чинь орос орон даяар болсон өлсгөлөн ган гачгийн жилүүд шүү дэ. заавал ганц украйнд болооогүй. болсонч хэргээр ингэсэн юм шиг бичиж байдаг энэ янкууд нээрээ арай дэндэж байна ааа
er xun alibaa yumand am gardaggui gej ug bii, olsgolond nerbegdej uxsen jiriin irged yamar buruutai gej, tegeed ch ene xuuxduuded yamar buruutai bolood ch xoxino gej baigaa yum,
OROSUUD MONGOLOOS AVSAN GAZAR NUTGAA OGOH HEREGTEI
xoxino xogiin ukrainchuud, hezeenuu urvagchid
er xun alibaa yumand am gardaggui gej ug bii, olsgolond nerbegdej uxsen jiriin irged yamar buruutai gej, tegeed ch ene xuuxduuded yamar buruutai bolood ch xoxino gej baigaa yum,
xoxino xogiin ukrainchuud, hezeenuu urvagchid
хуцаад бай үнэн юум чин фашист путин украинийг одоо ийм болгох санаатай байгаа
TER GANTAI JILUUDED ZUVLULT DAYAR ULSGULUN BOLJ OLON SAYA HUN UHSEN BAIDAG. ENE BOL BARIMTIIG GUIVUULJ NUGUU TALAA GUTGEH AMERIKA TEHNELOGI BAINA.
GICHII OROSUUD
xudal tarhi ugaalt ,orost ch gesen ulsuglun bolson gedgiig n bichsengui ih medegcheee
Хамгийн их уншсан