Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийт нутгаар сэрүүсч Улаанбаатарт 12-14 градус дулаан

Өнөөдөр нийслэл Улаанбаатарт үүл багасч, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч 12-14 градус дулаан байна.

  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 9-14 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан