Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цахилгаан тасарснаас ”Эрдэнэт” үйлдвэр 1.1 тэрбум төгрөг алджээ


Улс даяар цахилгаан тасарсан осол өнгөрсөн 25-ны өдөр гарсан билээ. Одоогоор энэ ослын үеэр гарсан нийт хохиролыг бүрэн тооцож амжаагүй байна. Төрийн өмчийн хорооны мэдээллээс үзвэл урьдчилсан байдлаар 1.3 тэрбум төгрөгийн хохирол  гарчээ. Тухайлбал, манай улсын эдийн засгийн гол түүчээ “Эрдэнэт” үйлдвэр бүрэн зогсч 1.1 тэрбум төгрөгийн хохирол учрсан аж. Баяжмалын үйлдвэрлэл тасралтгүй явах ёстой. Гэтэл үйлдвэрлэл нь зогссоноор дээрх алдагдалд хүргэв. Мөн Улаанбаатар 220 кВт-ын дэд станцын хүчдэлийн тарнсформаторт гэмтэл гарснаас “ТЭЦ-4”, “ТЭЦ-3”, “ТЭЦ-2” цахилгаан станцууд бүрэн унтарсан байна. Эдгээр цахилгаан станцыг асааж хэвийн ажиллуулахад 104.3 сая төгрөгийн мазут, түлш хэрэглэжээ. Үүнээс гадна  төрийн өмчит “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компани 101.1 сая төгрөгийн эрчим хүч түгээх боломжоо алдав. Ослын үед 16 цаг ажилласан 304 хүний илүү цагийн цалинд 9.7 сая төгрөг зарцуулсан аж. Энэ бол төрийн өмчит хэдхэн үйлдвэрийн газрын хохирол. Үүн дээр хувийн компани, үйлдвэрийн хохиролыг нэмбэл асар их тоо гарах нь дамжггүй. Цахилгаан тасарсан явдлыг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанийн захирал Ж.Равдандоржтой холбон тайлбарласан мэдээлэл гарсан. Учир нь ТӨХ түүнийг ажлаас нь чөлөөлсөн юм. Тэр “цахилгаан тасална гэж” хэлсэн. Тэгээд цахилгаан тасалсан гэж байгаа юм. Тэгвэл “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанийн ерөнхий инженер Т.Жаргалсайхан “Цахилгаан тасарсан нь ажлаас халсан болон хувь хүний гаргасан зан авиртай ямар ч холбоо байхгүй. Цахилгаан тасарсан ослын эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна. Улаанбаатар дэд станцын хоёрдугаар хэсэгт аянгын газардуулгаас унжсан төмөр утас хүрч богино холбоо үүсгэсэн. Үүнээс үүдээд цахилгаан тасарсан юм. Манайхан гал гарсан гэж яриад байгаа нь буруу. Богино холбоо үүссэнээс шалтгаалж тэр транформаторын ойр орчмын өвс шатсаныг унтраасан. Энэ онд засвар үйлчилгээ хийхдээ цахилгаан хязгаарлахгүй. Шаардлагатай засвар үйлчилгээ хийх үедээ ОХУ-аас эрчим хүч авч зохицуулалт хийнэ” гэсэн мэдээлэл өглөө.
Дээрх ослын үеэр Булган, Арвайхээр, Хишиг-Өндөр, Сансар, Баянхонгор дэд станцуудын 110/35/10 / кВ-ын шугам, Эрдэнэт дэд станцын Дэнж, Город-А, Говил-А цахилгаан дамжуулах 220/10/110/35 кВтын агаарын шугамууд тасарчээ. Ингээд Орхон, Булган, Архангай, аймгууд тэр чигтээ цахилгаангүй болсон байна. Мөн Төв аймгийн дөрөв, Хөвсгөлийн долоо, Завханы нэг, Сэлэнгийн нэг, Баянхонгорын долоо Дундговийн нэг суманд тус тус цахилгаан тасарсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан