Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чингис хааны мэндэлсэн өдөр Монгол бахархалын өдөр боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг үндэслэн Чингис хаан-Тэмүүжиний мэндэлсний 850 жилийн ойг энэ оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр тэмдэглэхээр  болжээ. Энэ шийдвэрийг өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргажээ. Чингис хааны мэндэлсэн энэхүү өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрлэхээр тогтжээ.
Шинжлэх ухааны академиас өргөн барьсан саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Эзэн Богд Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр мэндэлсэн хэмээн ёсчилсон ажээ.  
Эл 850 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах комиссыг Ерөнхий сайдаар ахлуулан байгуулж, шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.
    

Л.Номин

0 Сэтгэгдэл
Харин монголчуудын гутамшигын одор боллоо . Бид арчаагуй оодгуйгээ мэдрэз одор
Хамгийн их уншсан