Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НҮБ: “Лалын улс”-ын гэмт хэрэг улам бүр хэрцгий болж байна

НҮБ-ын Зөрчил мөргөлдөөн дэх бэлгийн хүчирхийллийн асуудлаарх тусгай төлөөлөгч Зайнаб Бангура мягмар гарагт хийлгэсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийнхэн олзолж барьцаалсан эмэгтэйчүүдтэй хэрхэн харьцаж байгаа талаар сэтгэл сэрдхийлгэм баримтуудыг дурдсан байна.  
Тэрээр Ирак, Сири, Турк, Ливан, Иорданаас цуглуулсан баримтууддаа үндэслэн “Лалын улс”-ынхан залуу бүсгүйчүүд, ялангуяа Иракын цөөнх езид эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэж байгаа гэмт хэргийн аймшигтай дүр зургийг дэлгэжээ.
Жихадууд өөрсдийнхөө “сайхан бүсгүй” гэж нэрлэсэн олон  зуун эмэгтэйг олзлон авч өөрсдийн нийслэл гэж нэрлээд байгаа Сирийн Ракка хот дахь хар зах дээр аваачин бэлгийн боол болгон өндөр үнээр зарж байна. Тэднийг худалдан авагчдын өмнө чармай нүцгэлэн нааш цааш явуулан, бас онгон эсэхийг нь шалгаж дуудлагаар худалддаг гэжээ.
“Лалын улс”-ын дайчид тэднийг хүчиндэж, бэлгийн боол болгон дамжуулахын зэрэгцээ бүр харгис аргаар хүчирхийлдэг гэж Зайнаб Бангура мэдэгдсэн байна. Тэрээр “20 настай бүсгүй бэлгийн гаж үйлдлийг нь эсэргүүцсэний төлөө амьдаар нь шатаасан нэг тохиолдлыг сонссон. Өөр бас садист бэлгийн харьцааны тухай баримтууд ч байна” гэж хэлжээ.
НҮБ-ын тусгай төлөөлөгчийн хэлснээр “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийнхэн өнгөрсөн оны наймдугаар сараас хойш Иракын умард нутгаас езид  үндэсний 200 гаруй залуу бүсгүйг хулгайлан “бэлгийн системтэй гэмт хэрэг” үйлдэж байгаа юм байна.
Тэд хамгийн царайлаг бүсгүйчүүдийг өөрсдийн хар зах дээр аваачин нүцгэлж эхлээд зэвсэгт бүлэглэлийн толгойлогчдод санал болгоод, дараа нь эмирүүдэд, хамгийн сүүлд нь цэргүүдэд худалддаг гэнэ.
Зайнаб “Царайлаг нэг бүсгүйг хамгийн эхлээд алан хядагчдын нэг толгойлогч худалдан авч эзэмшиж байгаад, өөрийнх нь өмч байсан гэдгийг баталгаажуулж гар дээр нь өөрийнхөө нэрийг бичээд цааш нь дамжуулж 22 удаа худалдсан тухай түүхийг бид сонссон” гэж ярьсан байна.
“Лалын улс” бүлэглэлийн хэдэн арван зэвсэгт дайчин хэн нэгний ашиглаж байсан эзэмшлийн залуу бүсгүй өөрт нь ирэхийг хүлээж байгаа” гэж Бангура хэлээд арга цөхөрсөн бүсгүйчүүд  алчуураараа дүүжилж амиа тэвчдэг учраас алан хядагчид хүүхнүүдийг алчуур хэрэглэхийг хориглосон гэжээ.
Өнгөрсөн оны зургадугаар сард алан хядагчдын барьцаалж авсан езид үндэсний 200 хүнийг дөрөвдүгээр сарын эхээр Киркура орчмоос чөлөөлсний  ихэнх нь эмэгтэйчүүд, хөгшид, хүүхдүүд байжээ.
Иракын умард нутагт “Лалын улс” бүлэглэлийн зэвсэгт дайчдын мэдэлд байсан тэдний дунд бэлгийн аймшигт хүчирхийлэлд өртөж жирэмсэлсэн 9 настай охин байсан нь 10 гаруй хүнд хүчирхийлүүлж байснаа ярьсан гэж хүмүүнлэгийн ажилтнууд мэдээллээ. 

Өнгөрсөн онд зэвсэгт бүлэглэлийнхэн иракын Синжар хотыг эзлэх үеэрээ хэдэн зуун езид эмэгтэй, охидыг хулгайлж авч явсан юм. Тэдний нэг нь зэвсэгт дайчид бэлгийн боол болгохын тулд 10 орчим настай охидыг зориуд хулгайлдаг гэжээ.
Хэдэн зуун эмэгтэйг хорьсон агуулахад өөрийг нь байлгаж ээлж ээлжээр дуудан хүчирхийлдэг байсан гэж 12 настай Ханан охин CNN-ий сурвалжлагчид ярьсан байна.
Эмэгтэйчүүдийн  эрхийг хамгаалах "Хьюман райтс уотч" байгууллагын захирал Лизл Гернтхольц “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн дайчид езид үндэсний эмэгтэйчүүд, охидын эсрэг бэлгийн шинж чанартай хүчирхийллийн аймшигт гэмт хэрэг өдүүлж байна” гэж тэмдэглэжээ.

0 Сэтгэгдэл
Adilxan lal shashintnuudaa ch ingej yargalj baidag xog shaarnuud uchraas negen tsagt Mongolchuud edniig xuis temterch yavsan yum.
эсвэл чи муу оросын ***** п и з д а а байгаа
хөөе үхэрээ Монгол улсын нэрийг бүү барь чи бол үхэр
АНУ-ын бий болгосон улс даа. АНУ дагуул улсаа яах юм бол доо.
Хамгийн их уншсан