Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оюутолгойн далд уурхайг ашиглахад 6.8 тэрбум ам.доллар зарцуулна

Уул уурхайн сайд Р.Жигжид “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд гарын үсэг зурсантай холбоотойгоор өчигдөр мэдээлэл өглөө. Энэ төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар Монголын тал “Оюутолгой” компанийн үйл ажиллагаа болон санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулж, тогтмолжуулах, Удирдлагынх нь аудитын хороог Монголын тал удирдах зэрэг боломжтой болж байгаа юм байна. Мөн цаашдаа зардлын хэтрэлт Монголын хяналтад ил тод байна гэж тэрээр хэллээ.
Харин Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд жил бүр дунджаар 1.2 тэрбум ам.доллар Монголд орж ирэх боломжтой гэж тооцжээ. Гэхдээ далд уурхайг ашиглалтад оруулахад долоон жил шаардлагатай бөгөөд нийт 4.7 тэрбум ам.долларын зардал гаргах бол хөрөнгө оруулалтын зардалд 6.8 тэрбум ам.доллар зарцуулна гэж тооцсон байна.

Ингээд Монгол Улсад шууд зарцуулах хөрөнгө оруулалтыг
•    Нэг дэх жилд 1.1 тэрбум ам.доллар
•    Хоёр дахь жилд 1.2 тэрбум ам.доллар
•    Гурав дахь жилд 1.2 тэрбум ам.доллар
•    Дөрөв дэх жилд 1.3 тэрбум ам.доллар
•    Тав дахь жилд 1.4 тэрбум ам.доллар
•    Зургаа дахь жилд 1.3 тэрбум ам.доллар
•    Долоо дахь жилд 1.3 тэрбум ам.доллар байхаар тооцоолсон байна. Энэ нь нийт дүнгээрээ есөн тэрбум ам.доллар болж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан