Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗЦГ-ын дэргэдүүр Наадамчдын гудамж руу гүүрэн гарц барина

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, төмөр зам болон авто замын замын хөдөлгөөний түвшинг тусгаарлах, төмөр зам, авто зам болон явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Замын цагдаагийн газрын ойролцоо, мөн  Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын гудамж руу холбодог Яармагийн хуучин гүүрийг засварлаж, шинээр гүүр барьж хос болгох ажлыг энэ жилийн төсөвт тусгахаар болжээ.
Энэ асуудлыг хэлэлцсэн нийслэлийн ИТХ-ын 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар эдгээр ажилд 600 сая төгрөг зарцуулахаар 2015 оны төсөвт өөрчлөлт оруулж баталжээ. Замын цагдаагийн газрын ойролцоо барих гүүрэн гарцын нийт хөрөнгө 42,38 сая ам.доллар, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын гудамж руу холбодог Яармагийн хуучин гүүрийг засварлаж, шинээр гүүр барьж хос болгох төслийн хөрөнгө нийт  30,26 сая ам.доллар юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан