Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
Засгийн газар дахиад тэрбум хүртэлх ам.долларын бонд гаргах нь
Төсвийн алдагдлыг бага зардалтай, урт хугацаатай эх үүсвэрээр санхүүжүүлэх, төлбөрийн тэнцлийг дэмжих, дунд хугацаанд эргэн төлөгдөх Засгийн газрын болон Засгийн газрын баталгаа бүхий гадаад үнэт цаасны эргэн төлөлтийн хугацааг сунгах, төсвийн ачааллыг жигдлэх өрийн зохицуулалтын арга хэмжээг авах зорилгоор нэг тэрбум хүртлэх ам.долларын Засгийн газрын үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрлөө.
Үнэт цаас гаргахад техникийн туслалцаа үзүүлэх зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг Хөгжлийн банкаар дамжуулан сонгож, Төлбөрийн агент томилох гэрээ, Үнэт цаасны захиалгын гэрээ болон үйл явцтай холбогдсон гэрээ, хэлцлийг байгуулах арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайдад даалгалаа.
Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудал шийдвэрлэгдсэнээр олон улсын хөрөнгө оруулагчид манай улсыг бага эрсдэлтэй гэж үнэлэх болсон. Олон улсын хөрөнгө оруулагчид Монгол Улсын бондыг худалдан авах сонирхолтой болж, Засгийн газар гадаад бонд гаргахад олон улсын зах зээлд тааламжтай нөхцөл бүрдсэн гэж салбарын яам үзэж байгаа юм. Энэ асуудлыг өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл