Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЖИЗЕЛЬ”-ийн гол дүрийг О.Ганцоож амилуулна


Саяхан "Тютю" гэдэг Монголын уран сайхны кино гарч сайн, муу болсон гэх үнэлгээг үзэгчдээс авсан. “Hunnu mall” орж үзээгүй нь хүн биш гэдэг шиг энэ киног үзээгүй нь бас л хүн бишээрээ дуудуулах шахсан. Киноны гол дүрийн бүсгүй “Жизель” бүжгэн жүжгийн гол дүрд тоглох гээд нэлээд юм болсныг үзэгчид санаж байгаа болов уу. Тэгвэл энэхүү бүжгэн жүжгийг амьдаар нь үзэх боломж гарлаа. Удахгүй болох Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы романтизмын үеийн шилдэг бүжгэн жүжиг “Жизель” хайр дурлалын эмгэнэлт балет ирэх сарын 12-нд УДБЭТ-т тавигдах гэж байна. “Жизель” бүжгэн жүжгийн гол дүрд Монголын сор болсон эрэгтэй балeтчин О.Ганцоож, Жизельд - Лорета Самерскейлс нар бүжиглэхээр болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан