Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бээжинд олимп зохиохыг дэмжиж Жеки Чан дуу дууллаа


2022 оны өвлийн олимпын Бээжинд явуулахыг дэмжиж хятадад өрнөжө байга аяны хүрээнд 10 дуу зохион хэвлэлээ гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ. Энэ дунд кино жүжигчин, найруулагч, орлон тоглогч Жеки Чан “Wake Up Winter” гэдэг дуу дуулж оролцсон байна. 2022 оны өвлийн олимп зохион байгуулах эрх олгох шийдвэр ирэх долдугаар сарын 31-нд гарах юм. Энэ эрхийн төлөө Казахстаны Алма-Ата хот бас өрсөлдөж байгаа юм.
Харин хятадын “Чөлөөт Түвд” нийгэмлэг Бээжинд 2022 оны өвлийн олимп зохион байгуулах гэсэн хүсэлтийг нь хэрэгсэхгүй байна уу хэмээн Олон улсын олимпын хороонд ханджээ. Тэд БНХАУ нь хүний эрхийг зөрчиж байгаа учраас олон улсын эв найрамдлын бэлгэ тэмдэг олимп зохион байгуулах ёс суртхууны эрхгүй гэж үзэж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан